Дэлхий нийтээр..
Мод, нүүрсний захуудад хяналт шалгалт хийлээ
“Өрсөлдөөн-Хэрэглэгчийн эрх орон нутагт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Орхон аймагт ажиллаж буй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажлын хэсэг тус аймгийн Баян-Өндөр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Номиндарьтай хамтран аймгийн мод, нүүрсний захуудад хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтад хамрагдсан Буянтхангай, Бугат болон Баянхайрхан захын худалдаа эрхлэгчид газарзүйн байрлалаас хамааран түлээний мод, нүүрсийг бусад аймгийн нутаг дэвсгэрээс бэлтгэж байгаа нь уг бүтээгдэхүүний үнэ тогтворгүй байх эрсдлийг үүсгэж байгаа тухай хэлж байсан бөгөөд ажлын хэсэг нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Ажлын хэсгээс ШӨХТГ-ын Орхон аймаг дахь улсын байцаагч Б.Хашчулуун болон Орхон аймгийн Баян-Өндөр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт түлээ, модны үнийн өсөлтөд гол нөлөө үзүүлж буй зөвшөөрөлгүйгээр модны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд үргэлжлүүлэн хяналт шалгалт хийх талаар үүрэг чиглэл өглөө.
Мөн орон нутгийн хэрэглэгчдийн гомдол, мэдээлэлд үндэслэн давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болох Юнивишн ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт үүсээд буй нөхцөл байдалтай танилцан, цаашид хэрэглэгчдийг хохироохгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллах талаар зөвлөмж өгч ажиллалаа гэж ШӨХТГ-аас мэдээллээ.


Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Үйл явдал2023/10/25
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2021/06/03
Ажлын хэсгийн хурлаар холбогдох зарим байгууллагын тайлбар, мэдээллийг сонслоо
-
Дэлхий нийтээр..2023/12/14
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
-
Хэн юу хэлэв...2021/10/12
Б.Лхагвасүрэн: Эдийн засгийн идэвхжлээс хамаарч мөнгөний бодлогын тохируулга хий...
