Дэлхий нийтээр..
Ажилтандаа ээлтэй Номин
“НОМИН Холдинг” компани нь 30 жилийн хугацаанд 500 орчим чиглэлээр 6,000 гаруй ажлын байрыг бий болгож, Монголын зах зээлийн ажиллах хүчний 6% -ийг бүрдүүлжээ. НҮБ -ын “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын нэг “Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих” зорилгын хүрээнд “Ажилтандаа ээлтэй тогтвортой ажлын байр” -ыг бий болгох үүднээс “НОМИН” үндэсний сүлжээ дэлгүүр олон төрлийн үйл ажиллагаа нэвтрүүлсээр ирсэн.

Тухайлбал “НОМИН Холдинг” компани ажилтандаа:
Жилд 16 удаагийн цалин олгодог:
Ажилтанд жилд олгодог 12 сарын нийт цалин дээр улирал бүрт нэмэлт урамшуулал олгодог
Ажлын уян хатан цагийг санал:
Ажилтан өөрийн сонголтоор ирэх цагаа сонгон, ажилдаа ирсэн цагаас хойш үндсэн 8 цагийн ажлаа хийгээд тарах боломжоор хангасан

“Ажилтан бүр саятан” хуримтлалын сан:
“Аз жаргалтай ажилтан – Амжилттай ирээдүй” зорилгын хүрээнд ажилтаны сурч боловсрох, нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь зориулагдсан хуримтлалыг бүрдүүлж өгдөг
“Гэнэтийн ослын даатгал”:
Эрүүл аюулгүй ажиллах нөхцлөөр хангаж, урьдчилан сэргийлэх зорилготой жил бүр 5,0 сая төгрөгийн даатгалд хамруулдаг.
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг:
Жил бүр нийт ажилтнуудаа эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулдаг бөгөөд Ковид19 -ын үеэр “Эрсдлийн сан”-гаас 100 гаруй сая төгрөг зарцуулсан байдаг.
Тэтгэмж, урамшуулал:
Шинэ гэр бүлд, шинэ хүүхэд төрсний болон ажилгүйдлийн тэтгэмж, урамшууллуудыг олгодог.
Залуу ажилтнуудын боловсролыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр:
Тус хөтөлбөрийг 2017 оноос хойш хэрэгжүүлж, нийт 150 оюутанд 300 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ. Мөн ажилтнуудаа ур чадвар, хувь хүний хөгжлийг нэмэгдүүлэх сургалтанд тогтмол хамруулдаг
Тав тухтай, эрүүл аюулгүй ажлын байр:
2022 онд амралтын, спортын, ганцаарчилсан гэх мэт олон хэсгийг багтаасан дундын чөлөөт оффисыг шинээр ашиглалтанд оруулсан
Үйлдвэрлэлийн болон танилцах дадлага:
Төгсөх курсын оюутнуудыг үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийх боломжийг олгож цаашлаад тэднийг шууд ажлын байраар бүрэн хангах боломжтой байдаг. 2022 онд тус компани 1000 гаруй оюутныг цагийн болон бүтэн цагийн ажлын байраар хангасан байна.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан Хөгжлийн бэрхшээлтэй 120 гаруй иргэдийг гүйцэтгэх болон удирдах түвшний ажлын байраар хангасан байна. “Номин Холдинг” компани дээрх болон бусад олон санаачлагуудыг тогтмолжуулж, байгууллагын дотоод соёл, зарчмыг бий болгож, хамтдаа өсөн дэвжих боломж бүхий “Ажилтандаа ээлтэй орчин” бүрдүүлэн ажиллаж байна.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2024/10/29
Өнөөдөр зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана
-
Дэлхий нийтээр..2025/02/17
Хэвийн боов нэр төрлөөс хамаарч нэг ширхэг нь 5300-12500 төгрөг байна
-
Дэлхий нийтээр..2021/02/08
Тавантолгой түлшийн үйлдвэрийг зүүн бүс дэх сайжруулсан түлшний үйлдвэр рүү нүүл...
-
Дэлхий нийтээр..2022/06/24
БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр Марс нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзав
