Тод мэдээ
Цогтцэций өртөөг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлалаа

Зам, тээврийн хөгжлийн сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/71 дүгээр хамтарсан тушаалын хавсралт “Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах” журмын 3.3.1.”Төмөр замын байгууллага нь орон нутгийн харилцаанд төмөр замын өртөөг аюултай ачаа ачиж буулгах ажиллагаанд нээхэд химийн хорт болон аюултай бодисыг импортлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх зөвшөөрөл бүхий зам талбай эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тогтоож, олон нийтэд зарлана” гэж заасны дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын “Цогтцэций” өртөөг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлаж байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Цогтцэций өртөөний зүтгүүрийн депогийн дэргэд зүтгүүр болон автомашиныг түлшээр зэхэх 1150 м3 багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн агуулах барьж ашиглалтад оруулсан.
Эх сурвалж: Өмнөговь Цогтцэций сум
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ