Тод мэдээ
“Мандала” үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ болов

Гадаад харилцааны яам, Чойжин ламын сүм музейтэй хамтран “МАНДАЛА” үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр ГХЯ-ны Их Номин танхимд зохион байгуулав. Арга хэмжээнд гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон Олон улсын байгууллагын тэргүүн нар зэрэг 50 гаруй зочид оролцов.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “МАНДАЛА” үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын түүх, өв соёлыг олон улсад сурталчлан таниулах зорилгоор, “Монгол Үндэстний Үнэлэмж” цогц арга хэмжээний хүрээнд Гадаад харилцааны яам, Чойжин ламын сүм музейтэй хамтран “Мандала” үзэсгэлэнг орчин үеийн дэвшилтэд технологид тулгуурлан шинэчилсэн бөгөөд давтагдашгүй өнгө төрх бүхий дүрслэх урлагийн олон аргаар бүтээгдсэн шилдэг үзмэрийн дээжээс бүрдэж буйг онцлов.
Энэхүү үзэсгэлэнг дэлхийн 10 гаруй улсад 20 гаруй удаа аялан толилуулсан бөгөөд энэ удаа 40 бүтээлийн танилцуулга, судалгааны мэдээллийг QR кодын тусламжтайгаар авах боломжтой боллоо.
Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн ““МАНДАЛА” үзэсгэлэн нь Чойжин ламын сүм музейд хадгалагдаж буй 17-19-р зууны үеийн урлахуйн ухааны сор болсон, Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүдээс бүрдсэн бөгөөд Өндөр Гэгээн Занабазарын мутрын бүтээлүүд, Их хүрээ хийцийн цамын баг, дурсгалт барилгууд, шавар шуумал болон модон сийлбэр зэрэг урлахуй ухааны олон төрлийг хамруулсныг онцлов.
Арга хэмжээний үеэр Чойжин ламын сүм музейн тайлбарлагч Ц.Хандмаа үзэсгэлэнд тавигдсан зарим онцлох бүтээлүүдийн талаар ирсэн зочдод танилцуулга хийв.
Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд суугаа болон хавсран суугаа орнууддаа дэлгэн толилуулж Монгол Улсын түүх, өв соёлыг сурталчлан таниулах юм.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2024/02/22
Багш нар ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах мэдлэгээ бататгав
-
Тод мэдээ2025/07/31
ЗГ: 2026 оны төсөвт татвар төлөгчдийн саналыг тусгахыг үүрэг болгов
-
Өнөөдөр2020/08/04
Нутаг буцахаар ОХУ-ыг зорихгүй байхыг иргэддээ анхааруулж байна
-
Тод индэр2019/12/17
Б.Алтаншагай: Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, энэ чулууг хийлгэж тавьсан