Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Олон улсын утга зохиолын орчуулагчдын анхдугаар хурал боллоо

Огноо:

,

Сэтгүүлч:

Нийслэл Улаанбаатар хотноо зохиогдож буй Олон улсын номын баярын хүрээнд Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэрт зохиолч, яруу найрагч, нийтлэгч, сэтгүүлч, утга зохиолын нэрт орчуулагч, соён гэгээрүүлэгч нар оролцсон Олон улсын утга зохиолын орчуулагчдын анхдугаар хурал Эрдмийн ордонд боллоо.
 
Энэхүү хурлаар утга зохиолын орчуулагч, хэвлэн нийтлэгч, зохиолч, шүүмжлэгч нар Оросын уран зохиолыг гадаад хэл рүү орчуулахад тулгамдаж буй асуудал, хэтийн төлөвийн талаар хэлэлцэхээр ирнэ. Тодруулбал, Оросын орчин үеийн уран зохиолын орчуулга бусад улс орнуудын утга зохиолын орчуулгад ямар байр суурь эзлэж буй, орос хэлнээс бусад гадаад хэл рүү, бусад хэлнээс орос хэлнээ уран зохиолын бүтээлүүдийг хөрвүүлэхэд тохиолддог ерөнхий ба онцгой бэрхшээл, утга зохиолын орчуулагчийг анхлан бэлдэхэд баримталж буй орчин цагийн Оросын болон бусад гадаад орнуудын туршлагыг хөндөн илтгэлүүд тавигдаж байгаа юм.
Түүнчлэн, хурлын үеэр судалгаа, эрдэм шинжилгээний хамгийн анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн их сургууль Монголын талаас, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Оросын Холбооны Улсын "Орчуулгын хүрээлэн" Оросын талаас утга зохиолын судалгаа, орчуулгын онол, практикийг шинжлэх ухааны салбарт хөгжүүлэн хамтран ажиллах санамж бичиг үзэглэх аж.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Нийслэлд гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх 7 хоногоос 0.3 хувиар өсжээ

Огноо:

,

Улаанбаатар хотод 2024 оны есдүгээр сарын 16-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.2 хувиар буурч, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар өссөн байна. 

2024 оны есдүгээр сарын 16-ны байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний Статистикийн Хорооноос танилцууллаа. 


Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх замыг хааж, хэсэгчлэн шинэчилнэ

Огноо:

,

Сүхбаатар дүүрэг 1, 2-р хорооны нутаг дэвсгэр Нарны замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ.
 
2024 оны есдүгээр сарын 20-ны 22:00 цагаас есдүгээр сарын 23-ны 06:00 цагийн хооронд хааж засварлана.
 
Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Лаурел сантай хамтран нүдний мэс заслын эмч нарын чадварыг олон улсын түвшинд хүргэнэ

Огноо:

,

Эрүүл сайд Т.Мөнхсайхан Канад Улсын Бритиш Колумбиагийн их сургуулийн профессор, Лаурел мэс заслын сангийн УЗ-ийн гишүүн, төслийн удирдагч Хью Парсонс, Лаурел мэс заслын сангийн УЗ-ийн нарийн бичгийн дарга Кристин Туано нарыг хүлээн авч уулзлаа. 

Лаурел сан 2015 оноос Монгол Улсад нүдний эрүүл мэнд, тусламж үйлчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд монголын нүдний эмч нарын эмчилгээний болон мэс заслын ур чадварыг бэхжүүлэхээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй, алслагдсан газарт оршин суудаг иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм.

Сайд Т.Мөнхсайхан уулзалтын эхэнд өмнө нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал байхдаа уулзаж байсан. Дахин уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Канад улсаас Монгол Улсын хүн амын нүдний эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлээ.

Хью Парсонс уулзалтын үеэр монголчуудын дунд нүдний өвчлөл их, ялангуяа хөдөөгийн иргэдийн дунд элбэг байгаа нь хараагүй болох эрсдэлд хүргэж болох учраас өвчлөлөөс сэргийлэх, эрт илрүүлэхэд анхаарах, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, боловсролыг дээшлүүлэх асуудлыг хөндлөө. Мөн тэрбээр нийслэл төдийгүй алслагдмал аймаг сумдын эмч нарт ажлын байран дээрх сургалтыг хийж, эмч нарын нүдний тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадварыг нэмэгдүүлэхэд зориулж, нүд судлалын резидентийн сургалтыг сайжруулах хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөр нь Канадынх бус Монгол Улсын эрүүл мэндийн салбарын онцлогт тохируулсан гэдгээрээ онцлог. Тиймээс энэ хөтөлбөрт хамрагдах боловсон хүчнийг сонгох асуудалд анхаарч өгөхийг хүслээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол Улс хүн амынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, эрт илрүүлэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй. Энэ жилээс сургуульд суурилсан эрт илрүүлгийг эрчимтэй хийхээр ажиллаж байна. Тооцоолж байгаагаар ЕБС-ийн хүүхдүүдийн 21 хувь нь нүдний өөрчлөлттэй байх магадлалтай. Энэ тал дээр бид онцгой анхаарна.

Резидент эмч нарын сургалтын хөтөлбөрт анхаарах асуудал бий. Нүдний мэс засал бол маш нарийн ур чадвар шаарддаг. Тиймээс танай сантай хамтран мэс заслын эмч нараа олон улсын түвшинд хүргэж, чанарыг нь сайжруулах тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ20 цаг 38 минут

Нийслэлд гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх 7 хоногоос 0.3 х...

Тод мэдээ20 цаг 42 минут

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уу...

Тод мэдээ20 цаг 50 минут

Лаурел сантай хамтран нүдний мэс заслын эмч нарын чадварыг олон улсы...

Тод мэдээ20 цаг 57 минут

Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох авто замын...

Тод мэдээ21 цаг 7 минут

Инновацын оффис нээв

Тод мэдээ21 цаг 12 минут

БНТУ-д эмчилгээ хийлгэх иргэдэд туслах Эрүүл мэндийн нэгж байгуулах ...

Өнөөдөр21 цаг 24 минут

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Тод мэдээ21 цаг 33 минут

"Автомашингүй өдөр" нийтийн тээврийн 42 чиглэлийг өөрчилнө...

Өнөөдөр21 цаг 39 минут

Ц.Баатархүү: Шуудан хүргэлтэд дрон ашиглана

Өнөөдөр21 цаг 43 минут

Монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд ...

Тод мэдээ2024/09/17

“Найрамдал” зуслангийн авто замыг шинэчилж эхэллээ

Тод мэдээ2024/09/17

Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр зөвлөгөөн, дад...

Тод мэдээ2024/09/17

Нярай хүүхдээ хаясан хэргийг шүүхэд шилжүүллээ

Тод мэдээ2024/09/17

Алдагдсан гар утаснуудыг Алтанбулагийн хилийн боомтоор гаргах гэж ба...

Өнөөдөр2024/09/17

Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плаза хүртэлх авто замы...

Тод мэдээ2024/09/17

Уулархаг нутгаар намар цочир хүйтрэл эрт эхэлнэ

Тод мэдээ2024/09/17

"Автомашингүй өдөр"-өөр зах худалдааны төвүүд ажиллахгүй

Өнөөдөр2024/09/17

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны гуу жалганд лаг тунгаах байгуул...

Тод мэдээ2024/09/16

Баянгол дүүргийн 13, 14, 15-р хороо иж бүрэн камержжээ

Тод мэдээ2024/09/16

Донорын зөвшөөрлийн хүсэлтийн үйлчилгээ шинээр нэмэгдлээ

Тод мэдээ2024/09/16

Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээлээ

Тод мэдээ2024/09/16

Нүхтийн аманд барьж буй дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авт...

Тод мэдээ2024/09/16

Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Азийн хөгжлийн банкны төлөөлө...

Тод мэдээ2024/09/16

Өнгөрсөн долоо хоногт чиглэлийн тээврийн хэрэгслийн буюу I эгнээгээр...

Өнөөдөр2024/09/16

Ил задгай хүнсний худалдаа, явуулын хоолны үйл ажиллагаанд хяналт ша...

Өнөөдөр2024/09/16

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар...

Өнөөдөр2024/09/16

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна

Өнөөдөр2024/09/16

Сонгуулийн ерөнхий хороо 36 дахь “Номын баяр”-т оролцов

Өнөөдөр2024/09/16

“Нарантуул” захын зүүн хойно цагдаагийн пост ажиллаж эхэ...

Тод мэдээ2024/09/13

Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт судалгааг хийлээ

Санал болгох