Дэлхий нийтээр..
АНУ-ын Хөдөө аж ахуйн департаментийн төлөөлөгчидтэй уулзлаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган болон АНУ-ын Хөдөө аж ахуйн департамент (яам)-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
АНУ-ын Хөдөө аж ахуйн департамент (яам)-ийн төлөөлөгчид олон жилийн дараагаар манай улсад дахин айлчилж буй юм.
Уулзалтад Хөгжлийн төлөө хүнс хөтөлбөрийн Олон улсын төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүд, АНУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны албаны Хөдөө аж ахуйн газрын төлөөлөгч, АНУ-аас БНХАУ-д суугаа суурин төлөөлөгчийн газрын Амьтан, ургамлын эрүүл мэнд, хорио цээрийн алба, АНУ-ын Хөдөө аж ахуйн департамент (яам)-ийн БНХАУ, Монгол Улсыг хариуцсан Дэд захирал нар оролцон санал солилцлоо.
АНУ-ын Вашингтон хотноо 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр болсон Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын Эдийн засгийн бодлогын IV зөвлөлдөх уулзалтын үеэр хүнс, хөдөө аж ахуйн салбарт тодорхой саналуудыг дэвшүүлж, Гадаад харилцааны яамаар дамжуулан хүргүүлсэн нь тодорхой үр дүн гарч байна. Тухайлбал,
Монгол Улсын Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 4 улирлын хүлэмж барих төсөл, малын вакцин болон бордооны үйлдвэр байгуулах талаар холбогдох техник, эдийн засгийн үндэслэл, танилцуулга болон концепцийг хүргүүлсэн нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын ХХААБ-тай хамтран ХХААХҮЯ нь 4 улирлын хүлэмж байгуулах, зохих судалгаа, сургалтыг зохион байгуулах, боловсон хүчин бэлтгэх цогц төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зураад байна. Төслийн нээлт энэ сарын 31-ий өдөр болох юм.
Мөн АНУ-ын Хөдөө аж ахуйн департамент (яам)-ийн төлөөлөгчдийн айлчлалын үеэр Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын 7 дугаар хуралдаан зохион байгуулагдсан бөгөөд салбарын хамтын ажиллагааны хүрээнд фосфорит, кали болон азотын исэл дээр тулгуурласан бордооны үйлдвэр байгуулах, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах ажлын хүрээнд био аюулгүй байдал, вакцины чиглэлээр хамтран ажиллах, Монголын ноос, ноолуур, сүлжмэл эдлэл, бүтээгдэхүүнүүдийг АНУ-ын зах зээлд нийлүүлэх өөр арга замыг хамтран олж тогтоох, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах АНУ-ын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, Хойд Америкийн Махны Хүрээлэнтэй Монголын махны холбоотой харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг эхлүүлэх зэрэг асуудлуудыг хөндөж хэлэлцсэн юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Үйл явдал2023/04/13
Өвөрхангай болон Төв аймгийн зарим газраар цасан болон шороон шуургатай байна
-
Дэлхий нийтээр..2021/04/19
Өөрийгөө хуулиас дээгүүр тавьсан Х.Баттулга намуудыг тарааж, ЭЗЭН суух санаархла...
-
Дэлхий нийтээр..2023/06/08
Зарлан мэдээллийн дуут дохиогоор нүүн шилжих дадлага сургууль өнөөдөр 16:00 цагт...
-
Дэлхий нийтээр..2020/09/09
Монгол Улс дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневыг хүлээн авч уулза...
