Бидэнтэй нэгдэх

Үйл явдал

Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, аадар бороо орно

Огноо:

,

Сэтгүүлч:

Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангай,Хэнтийн уулархаг нутгаар бороо, аадар бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.

2023 оны наймдугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.


2023 оны наймдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 25-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 26-наас нутгийн баруун хагаст дулаарна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үйл явдал

Kharkhorum Festival - Хэвлэлийн бага хурал

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Сүүлийн 10 жилд усны ослоор 232 хүүхэд амь насаа алджээ

Огноо:

,

Сүүлийн 10 жилийн хугацаанд усны ослын улмаас 232 бага насны хүүхэд амь насаа алдсан байна. Усанд эндсэн шалтгааны дийлэнх нь эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унасан зэргээс үүдэлтэй байна.

Иймд:

  • Гол, нуурын эрэг дагуу аялж, амарч зугаалахдаа бага насны хүүхдийг нэг хором ч хараа хяналтгүй орхихгүй байх,
  • Гол мөрөнд ашиглах зориулалтгүй хийлдэг гудас, дугуй, хөвөгч тоглоом зэрэг хэрэгслээр хүүхдээ тоглуулахгүй байх,
  • Гол, нуурын эрэг дагуу бууж амрах, майхан барихдаа тухайн газрын усны урсгал, гүн, эргийн тогтоц зэрэг нөхцөл байдлыг урьдчилан судалж, эрсдэлээ тооцоолон аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгоно

Огноо:

,

Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгох шийдвэр гарлаа.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ бол чөлөөт бүсээс тусдаа зүйл. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд байх юм. Энэ бүсийг эдийн засгийн тусгай бүс болгосноор 420 бизнест татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, бойжуулах, ажлын байр бэлтгэх, иргэдийнхээ орлогыг сайжруулах юм. Мөн технологийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд туршилт хийх, үйлчилгээ явуулах сэндбокс орчныг энэ бүсэд бий болгоно.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгүүлсэн байна. Сэндбокс орчныг Сэлбэ ухаалаг хотод байгуулснаар эдгээр компани нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Энэ орчинд технологийн компаниуд үйл ажиллагаагаа нэвтрүүлэхийг урьж байна. Эдийн засгийн тусгай бүс болсноор шинээр эхэлж байгаа болон, үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесүүд үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, газрын төлбөр зэргээс тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуулалттай. Мөн дулаан, болон цахилгааны хөнгөлөлтүүдийг эдлэх, гэх мэт боломжууд бий болно. Түүнчлэн бизнесийн зээл, ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай” гэлээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал31 минутын өмнө

Kharkhorum Festival - Хэвлэлийн бага хурал

Үйл явдал35 минутын өмнө

Сүүлийн 10 жилд усны ослоор 232 хүүхэд амь насаа алджээ

Үйл явдал43 минутын өмнө

Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгоно

Үйл явдал47 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Үйл явдал52 минутын өмнө

"Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "а...

Дэлхий нийтээр..2026/08/10

Токиод Японы цэрэгжилтийн бодлогыг эсэргүүцсэн иргэд жагсжээ

Дэлхий нийтээр..2026/08/10

Оросын хакерууд НАТО Украины халдлагад оролцсон гэх баримт олжээ

Хэн юу хэлэв...2026/08/10

Газрын тосны агуулахууд эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болжээ

Үйл явдал2026/08/10

Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Үйл явдал2026/08/10

Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна

Үйл явдал2026/08/10

Сарьсан багваахайтай холбоотой дуудлагыг Нийслэлийн байгаль орчны га...

Үйл явдал2026/08/10

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохиц...

Үйл явдал2026/08/10

Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсо...

Үйл явдал2026/08/10

КОП17-д ажиллах онцгой байдлын бүрэлдэхүүн хамтарсан дадлага сургуул...

Үйл явдал2026/08/10

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Үйл явдал2026/08/07

COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад х...

Үйл явдал2026/08/07

Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна

Үйл явдал2026/08/07

Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна

Үйл явдал2026/08/07

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Дэлхий нийтээр..2026/08/07

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориг...

Үйл явдал2026/08/07

Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт ор...

Үйл явдал2026/08/07

Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун...

Үйл явдал2026/08/07

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Дэлхий нийтээр..2026/08/06

“Уралдронзавод” компанийн ерөнхий захирлын автомашиныг дэлбэлжээ...

Үйл явдал2026/08/06

Сүхбаатар боомтоор тав хоногт 10 мянга гаруй тонн АИ-92 автобензин и...

Дэлхий нийтээр..2026/08/06

Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байн...

Дэлхий нийтээр..2026/08/06

АНУ, Иран Ормузын хоолойг нээх тохиролцоонд ойртож байна

Хэн юу хэлэв...2026/08/06

АНУ-д урьдчилсан сонгуулийн дараах өрсөлдөөн ширүүсэв

Үйл явдал2026/08/06

Эм, вакцины нэгдсэн худалдан авалтаар 3.15 тэрбум төгрөг хэмнэжээ

Үйл явдал2026/08/06

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Санал болгох