Тод мэдээ
Аюулгүй ажиллагааг хангах зөвлөмжийг зургаан аж ахуйн нэгжид хүргүүллээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотод нийт 25 байршилд төв магистраль 30780 хос метр шугамыг солих ажлыг 19 байгууллага гүйцэтгэж буй.
Эдгээр ажилд Хотын стандарт, хяналтын газар төрийн хянан шалгах чиг үүргийнхээ дагуу стандарт, нормын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа юм. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн эмнэлгийн урд тал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, "Дэвшил" ХХК-аас "Монос"-ын уулзвар, "Мах импекс"-ээс "Чингис Соосэ" их сургуулийн оюутны байр, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо гэсэн таван байршилд дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажилд хяналт тавьж байна.
Энэ хүрээнд Хотын стандарт, хяналтын газар хяналт шалгалт хийж, дулааны шугамын хамгаалалтын зурвас дотор цахилгааны кабель, шугамын угсралт хийж байсан зөрчлийг илрүүллээ. Тиймээс шугам сүлжээний угсралтын үеийн аюулгүй ажиллагааг хангах зөвлөмжийг зургаан аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэв гэж Хотын стандарт, хяналтын газраас мэдээллээ.
Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ