Өнөөдөр
Наршихаас сэргийлэхийг анхааруулж байна

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар халах тул наршихаас сэргийлэхийг анхааруулж байна. Дорноговь аймгийн нутгаар 17, 18-нд өдөртөө 34-39 хэм хүрч, бүгчим халуун байна.
Уншигч та бүхэнд наранд цохиулахаас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
Урьдчилан сэргийлэлт :
- Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
- Нарны малгай өмсөх, нарны хамгаалалттай шүхэр хэрэглэх
- Шингэн ус сайн уух
- Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх
Илрэх шинж тэмдэг:
- Бие суларч тамир тэнхээ алдах
- Толгой эргэж, өвдөх
- Биеийн халуун нэмэгдэх
- Цээж багтран амьсгаа цухалдах
- Царайны өнгө цонхийж цайх,
- Бөөлжис хүрч, дотор муухайрах
- Хөлс гарах нь багасах/ ихсэх/
- Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах
Авах арга хэмжээ:
- Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах, / Сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт /
- Бүлээн шингэн уулгах / чихэртэй ус, цэвэр ус /
- Хүйтэн жин тавих
- Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/
- Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.
Өнөөдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Долоодугаар сарын 07, 08-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.
2025 оны долоодугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.
2025 оны долоодугаар сарын 08-наас 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
Өнөөдөр
УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь
Энэ долоо хогт буюу буюу 2025 оны долоодугаар сарын 07-оос 09-ний өдрүүдэд цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Өнөөдөр
АНХААР: Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана!
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито тэргүүтэй зочид төлөөлөгчдийн өндөр дээд хэмжээний айлчлал 2025 оны 07 долоодугаар сарын 06-аас 13-ны өдрүүдэд манай улсад хийх болсонтой холбогдуулан энэ оны долоодугаар сарын 06-наас 13-ны өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.
Иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
-
Өнөөдөр2020/10/30
УИХ-ын дэд хороо, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Тод мэдээ2022/11/14
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч авлигалын эсрэг өргөн хүрээтэй шинэчлэл хийнэ
-
Тод мэдээ2023/11/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Хо Чи Минийн бунханд хүндэтг...
-
Тод мэдээ2019/08/15
“Сауд гоби коэл транс”-ийн үйл ажиллагааг зогсоож, хамгаалалтад авла...