БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Жөжян мужийн Нинбо хотод зочиллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нарын албан ёсны хэлэлцээгээр боомт, эрчим хүчний сэргэлтийг шийдсэн бол аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд хамтын ажиллагаа эхлүүлэхээр Монгол Улсын Ерөнхий сайд тус мужид ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Жөжян мужийн удирдлагатай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд гангийн үйлдвэрбайгуулах чиглэлд хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж, энэ хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын Жөжян муж хооронд аж үйлдвэрлэл, эрчим хүч, хот төлөвлөлт, ногоон хөгжил, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтран ажиллах боломжтойг илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хот, Нинбо хот хооронд 2017 онд шууд харилцаа тогтоосноос хойш хоёр хотын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа соёл, урлаг, хүмүүнлэг зэрэг салбарт хөгжиж байгаад баяртай байгааг илэрхийлэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус бүс нутагт ажиллаж байх үедээ Нинбо гангийн үйлдвэрийн төслийг эхлүүлсэн бол, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянмөн Жөжян мужаас ажлын гараагаа эхлүүлж байжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нинбо хотод байх хугацаандаа Нинбо Жинтянь зэсийн үйлдвэр, Нинбо гангийн үйлдвэр, Консайни группийн үйл ажиллагаатай тус тус танилцав.
“Нинбо гангийн үйлдвэр”нь үйлдвэрлэлийн нэгдүгээр зэрэглэлийн тоног төхөөрөмж бүхий орчин үеийн томоохон төмөр гангийн цогцолбор үйлдвэр юм. Тус компани нь түүхий эд цуглуулах, төмөр хийц, ган хайлуулах, цутгах, халуун цувих, хүйтэн цувих зэрэг иж бүрэн үйлдвэрлэл явуулдаг. Жилд дөрвөнсая тонн ган төмөр бэлдэц үйлдвэрлэдэг. Нийт хөрөнгө оруулалт нь 17 тэрбум юань. Үйлдвэр нь баруун талаараа дэлхийд алдартай Бейлун гүний усан боомттой залгадаг тул энэхүү боомтод тулгуурлан төмрийн хүдэр болон бусад түүхий эдийг буулгах талбайг байгуулсан нь тээвэр логистик ба газарзүйн давуу байдлыг үүсгэсэн аж.

“Нинбо Жинтянь зэс үйлдвэрлэл”ХХК нь Нинбо хотод төвтэй, Нинбо, Жянсу, Гуандун, Чунцин, Бугат, Вьетнамд долоон үйлдвэрлэлийн баазтай, 46 салбар компанитай, 8000 гаруй ажилтантай, аж үйлдвэрийн иж бүрэн сүлжээ болон бүтээгдэхүүний цогц үйлдвэрлэлээр өөрийн өрсөлдөх чадварын давуу талыг бий болгосон. Тус компани нь Хонконг, АНУ, Герман, Япон зэрэг улсад охин компаниа байгуулсан бөгөөд дэлхийн нийлүүлэлт борлуулалтын сүлжээг бий болгож, дотоод гадаадын хэрэглэгчдэд зэсийн бүтээгдэхүүний худалдан авалтын нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг. Тус компанийн үйлдвэрлэлийн хэмжээ 2022 онд 1,75 сая тонн, борлуулалтын нийт орлого 134,6 тэрбум юаньд хүрч, Хятадын шилдэг 500 аж ахуйн нэгжийн 96-д жагсаж байна.

“Консайни групп”нь Хятад улсын ноолууран утас экспортлогч хамгийн том компани бөгөөд Хятад болон гадаадын өндөр зэрэглэлийн брэндүүд болон салбарын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн "өндөр чанартай утас нийлүүлэгч"-ийн нэг болсон. Тус групп нь ноолуур болон ноолууран утас зэрэг байгалийн цэвэр түүхий эдэд суурилсан 10,000 орчим тонн өндөр зэрэглэлийн утас, 3,000 гаруй тонн 100 хувийн ноолууран утас (түүний 10%-30% нь шууд бусаар ирсэн Монголын ноолуур) үйлдвэрлэж борлуулдаг нь дэлхийн ноолуурын үйлдвэрлэлийн 20 орчим хувийг эзэлдэг.
Сүүлийн жилүүдэд “Консайни групп”нь үйлдвэрлэлийн процессдоо дижитал ихэр технологийг нэвтрүүлэх ажлаараа тэргүүлж, хамгийн сүүлийн үеийн технологиор ноосон нэхмэлийн салбарт дэлхийн анхны ухаалаг, дижитал, хүний оролцоогүй үйлдвэрийг байгуулсан. Ерөнхий технологи нь олон улсын дэвшилтэт түвшинд хүрч, өндөр зэрэглэлийн ноолууран утсыг ээрэх тасралтгүй, ухаалаг үйлдвэрлэлээрээ салбарынхаа тэргүүн эгнээнд явж байна.



Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Түлшний түгээлтэд асуудал гарч байна. Сарын хугацаанд тээвэрлэгч компаниудын ажил тогтворжино гэж хүлээсэн. Гэвч энэ долоо хоногийн эхээр түлшний цэгүүд түлшгүй боллоо. Нийслэлд 26 ААН түлш тээвэрлэлт хийж буй. Тээвэрлэлтийн мэдээллүүдийг байнга хянаж байна. Энэ 26 ААН-ээс 10 нь шаардлага хангахгүй байна. Иймээс наймд нь сүүлийн удаа сануулга өгч, хоёр ААН-ийн гэрээг цуцалж байна. Тодруулбал, “Ю Би Холболт” ХХК есдүгээр сарын 15-аас хойш 770 тонн түлш тээвэрлэх ёстой байсан ч 140 тонныг л тээвэрлэсэн байна. Энэ бол үнэхээр хангалтгүй үзүүлэлт. Мөн “Баянбүрд инвест” ХХК 24 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хоёр компанийн гэрээг цуцалж, хар жагсаалтад оруулж байна. Зургаан компани гүйцэтгэлээ давуулан биелүүлжээ. Жишээ нь, “Ихэр Алмаз” ХХК 635 тонныг квотоосоо илүү гүйцэтгээд явж байна. Ийм компаниуд ажил хийхгүй компанийнхаа ажлыг хийж байна. Нийслэлийн 176 мянган айл өрхийн өмнө бид бүгд хариуцлага хүлээж байгаа гэдгээ санах ёстой. Сүүлийн удаа сануулга өгсөн компаниуд гурав хоногийн дотор тээвэрлэлтийг жигдэлж, гүйцэтгэлийг хангаж ажиллах ёстой. Энд байгаа компаниуд анхны жилдээ нүүрс тээвэрлээгүй. ААН-үүд тендер зарлахад "Болно, чадна, боловсон хүчинтэй, машин техник төхөөрөмжтэй" гэж орж ирсэн. Түлш тээврийн ажлыг том компаниудад өгөлгүйгээр жижиг компаниудын үйл ажиллагааг дэмжихийн тулд, нэг ч гэсэн компанийг, нэг ч гэсэн жолоочийг ажилтай байлгах үүднээс хүчин чадалд нь тааруулаад жижиглэж хуваасан. Нийслэлд ажиллах хүч, техник хэрэгсэл байгаа тул гэрээг нь цуцалж байгаа хоёр компанийн ажлыг гүйцэтгэх болно. Гүйцэтгэл хангаж буй компанийн тээвэрлэсэн түлшний тонн тутамд 7000 төгрөгийн нэмэгдэл өгнө. Тиймээс гүйцэтгэлээ хангаж ажилла” гэлээ.

