Дэлхий нийтээр..
Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг нотлон баталгаажуулав
Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар байлцав.
Дэлхий нийтээр..
Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байна
АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд дэгдсэн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа ахицтай үргэлжилж байна. Гал сөнөөгчид хот руу ойртсон гурван том түймрийн эргэн тойронд хамгаалалтын зурвас байгуулж чадсан ч цаг агаар дахин халж, хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа тул нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн түймрийн улмаас 10 мянга гаруй акр газар шатаж, 700 гаруй барилга бүрэн сүйдэж, 400 орчим барилга эвдэрч гэмтжээ. Мөн хэдэн арван мянган иргэн орон гэрээ орхин нүүлгэн шилжсэн байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сураггүй байсан бүх хүнийг олжээ.
Албаныхны мэдээлснээр түймрийн нэг голомтыг санаатайгаар тавьсан байж болзошгүй хэрэгт 37 настай Аарон Фариначчиг баривчилж, галдан шатаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин бусад хоёр түймрийн шалтгааныг үргэлжлүүлэн тогтоож байгаа бөгөөд аянгын улмаас үүсээгүй гэж үзэж байгаа аж.
Одоогоор АНУ даяар 13 мужид 90 гаруй томоохон ой, хээрийн түймэр идэвхтэй үргэлжилж байгаагийн талаас илүү нь Орегон болон Вашингтон мужид бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагууд ойрын өдрүүдэд агаарын температур дахин огцом нэмэгдэж, хуурайшилт эрчимжих төлөвтэй байгааг анхааруулсан бөгөөд энэ нь гал унтраах ажиллагаанд шинэ сорилт учруулж болзошгүйг онцолжээ.
Дэлхий нийтээр..
АНУ, Иран Ормузын хоолойг нээх тохиролцоонд ойртож байна
АНУ, Иран болон Оман улс дэлхийн газрын тосны тээврийн хамгийн чухал усан замын нэг болох Ормузын хоолойг дахин нээх тохиролцоонд ойртож байгаа талаар албаныхан мэдэгдлээ. Ерөнхийлөгч Дональд Трамп тохиролцоог ойрын хугацаанд зарлаж магадгүй гэж мэдэгдсэн бол Иран хэлэлцээ эцсийн шатандаа орсныг мэдээлжээ.
Гэвч талуудын хооронд хэд хэдэн гол асуудлаар санал зөрүү хэвээр байна. Иран АНУ Ираны боомтуудад тавьсан тэнгисийн хоригийг цуцлахыг шаардаж байгаа бол АНУ үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Мөн усан замаар зорчих хөлөг онгоцны зохицуулалт, үйлчилгээний төлбөрийн асуудал хэлэлцээний гол сэдэв хэвээр байгаа аж.
Хэлэлцээрийн төсөлд Персийн булан руу нэвтрэх хөлөг онгоцыг Ираны тал, булангаас гарах хөдөлгөөнийг Оманы тал зохицуулах хувилбар тусгагдсан талаар мэдээлжээ. Харин үйлчилгээний төлбөр авах асуудал дээр талууд нэгдсэн байр сууринд хүрээгүй байна.
Ормузын хоолой дахин нээгдсэнээр дэлхийн газрын тосны нийлүүлэлт хэвийн болж, эрчим хүчний зах зээлд үүсээд буй дарамт буурах боломжтой гэж шинжээчид үзэж байна. Гэвч бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдал тогтворжоогүй бөгөөд хэлэлцээр эцэслэн батлагдах хүртэл тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа юм.
Дэлхий нийтээр..
Израилын цохилтын үеэр амиа алдсан нэг овгийн 112 хүнийг оршуулжээ
Газын зурвасын Сабра дүүрэгт 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд болсон Израилын агаарын цохилтын үеэр амиа алдсан нэг овгийн 112 палестиныг өчигдөр оршуулжээ.
Тэд Аль-Хассайна буюу Абу Шариа овгийнхон бөгөөд цохилтын дараа олон хүн нурангид дарагдан үлдсэн аж. Саяхан гарган авсан цогцсуудыг гэр бүл, төрөл төрөгсөд нь нутаглуулсан байна.
Газын Иргэний хамгаалалтын албаны мэдээлснээр, оршуулсан хүмүүсийн 40 нь хүүхэд байжээ. Палестины тал тухайн өдрийн цохилтын үеэр тус овгийн нийт 308 хүн амь үрэгдсэн гэж мэдээлсэн юм.
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, Израилын тал тухайн үеийн цохилтын талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.
-
Дэлхий нийтээр..2021/02/18
ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнуудын анхааралд
-
Дэлхий нийтээр..2021/10/20
Нисэх онгоцны шинэ буудлаас шуурхай автобус иргэдэд үйлчилж байна
-
Дэлхий нийтээр..2020/08/12
Зөвшөөрөлгүй барилга барьж буй асуудлыг шалгах ажлын хэсэг байгууллаа
-
Үйл явдал2022/11/22
УИХ: Байнгын болон түр хороодын хуралдаан болно
