Дэлхий нийтээр..
ЭМД-ын албан хаагчид нийслэлийн томоохон зах худалдааны төвүүдэд ажиллаж байна
Улсын хэмжээнд ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх 290 гаруй мянган даатгуулагч бий. Эдгээр иргэнд Эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг таниулан сурталчлах, мэдээллээр хангах, даатгалд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор ЭМДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсээс тавдугаар сарын 8-19-ний өдрүүдэд нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдэд ажиллаж байна.
“Нарантуул” ОУХТ-өөс эхэлсэн үйл ажиллагаа өнөөдөр Баянзүрх дүүргийн Дүнжингарав худалдааны төвд үргэлжилж байна. Тус төвд хувиараа бизнес эрхэлдэг 500 гаруй иргэн байдаг бөгөөд ихэнх нь ЭМД-ын талаарх ойлголт мэдээлэл сайтай байсан бөгөөд 2023 оны ЭМД-ын шимтгэлээ цаг тухайд төлж үйлчилгээ авсан иргэд ч цөөнгүй байлаа.
Энэ үеэр бид ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа тусламж үйлчилгээ, хөнгөлөлттэй эмийн жагсаалт, "Новартис эмийн хүртээмжийг сайжруулах" хөтөлбөрийн хүрээнд 100 хувь үнэ төлбөргүй олгож байгаа нэн шаардлагатай эмийн талаа мэдээлэл, зөвлөгөө өгөхөөс гадна шимтгэл төлөлтийн мэдээллийг нь газар дээр нь шалгаж, хамгийн хурданаар буюу цахимаар төлөх боломжуудыг танилцуулж, асууж сонирхсон асуултад тодорхой хариултыг өгч байна.
Түүнчлэн худалдааны төвүүдийн орц, гарц иргэд хамгийн их төвлөрдөг, дайрч өнгөрдөг байршилд ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэлээ хялбархан шалгах, хурдан шуурхай төлөх зэрэг ЭМД-ын төрийн үйлчилгээг завгүй бизнес эрхлэгчдэдээ газар дээр үзүүлж байна.
Энэ долоо хоногт “Хархорин” зах, "Сандэй плаза" худалдааны төвүүдээр явж, ЭМД-ын талаарх бүх төрлийн мэдээ мэдээллийг хүргэж ажиллана.
Энэхүү үйл ажиллагаа 21 аймаг, нийслэлийн Налайх, Баганнуур дүүргийн зах худалдааны төвүүдэд нэгэн зэрэг явагдаж байгаа бөгөөд орон нутагт байгаа датгуулагч-иргэд тухайн орон нутгаасаа мэдээлэл авах бүрэн боломжтой гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Дэлхий нийтээр..2024/10/08
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчи...
-
Үйл явдал2024/05/06
УИХ: Өнөөдөр хуралдах түр хороо, ажлын хэсгүүд
-
Үйл явдал2026/05/27
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад о...
-
Дэлхий нийтээр..2025/05/14
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орло...
