Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: УИХ, Засгийн газрын гишүүд жирийн иргэдээс хамаагүй давуу эрхтэй учраас тэр хэрээрээ хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцнэ

Огноо:

,

УИХ-ын 2023 оны тавдугаар сарын 04-ний өдрийн үдээс хойших  хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа. Тэрбээр,  Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”,“Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” хэмээн заасан байдаг.  Эл агуулгаар Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд бол эрх мэдэлтэн, албан тушаалтан гэхээс илүү олон нийтийн үйл хэрэг, нийгмийн сайн сайхны төлөө өөрийн сайн дурын үндсэн дээр иргэдийг төлөөлж буй ард түмний элч, төр-иргэнийг холбосон итгэлцлийн гүүр билээ. Улс орнуудын урагшлан хөгжсөн, уруудан доройтсон түүхэн сургамжуудын үндэс ч төр-иргэний итгэлцлийн цөм болсон авлигаас ангид засаглалтай шууд холбоотой нь ойлгомжтой. 

Ард түмнээ төлөөлөх эрхэм үүргийг хувийн эрх ашгаа хангах эрх мэдэл хэмээн андуурсан авлигачид, тэдний эрх ашгаар томилогдсон бусармаг этгээдүүдийн харалган үйлдлээс болж, ардчилсан эрхзүйт төрийн амин сүнс болсон хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын нэр хүндийг унагаж буй үйлдлүүдийг нэн яаралтай таслан зогсоож, төр-иргэний итгэлцлийг эргэн сэргээж чадахгүй бол авлига ардчилсан парламентын засаглалын аминд хүрэх аюултай.   

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд өмч хувьчлалаас эхлээд ашигт малтмалын лицензүүд, нийслэл Улаанбаатар хотын газрын наймаанаас эхлээд төрийн тендерүүд, Хөгжлийн банкнаас эхлээд жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, нүүрс зэсийн хулгай зэрэг олон асуудалд төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож, өөртөө болон гэр бүл, хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож, төлөөлөх ёстой иргэдийнхээ өнөөдрийн болон ирээдүйн боломжийг хулгайлсан ноцтой баримтуудыг Монгол Улсын Засгийн газар ил болгож, системийн авлигын эсрэг тууштай тэмцэж байна гээд Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигын гэмт хэргийг илчлэн “шүгэл үлээж”, хууль зөрчсөн албан тушаалтнуудыг нийтийн албанаас “шүүрдэж”, хилийн чанадад оргон зайлсан авлигачдыг эргүүлэн авчрах “шувуу” ажиллагааг зохион байгуулж, оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг “шилжүүлэн авчирч”, төрийн байгууллагын ил тод, “шилэн” байдлыг хангах зорилго бүхий “5 Ш” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа тухай танилцуулав. Тэрбээр цааш нь 
 “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд авлигын эсрэг эрхзүйн багц шинэчлэлийг эхлүүлж, Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Шүүх байгуулах тухай хууль болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг Та бид хамтдаа энэхүү хаврын чуулганаар хэлэлцэн батлах болно. 
Өнөөдөр энэхүү багц эрх зүйн шинэчлэлийн эхний хууль болох Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж байна гэв. Мөн энэхүү хууль батлагдснаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд,Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглохоор тусгалаа.  
Энэхүү хуулийн төсөлд дээр дурдагдсан албан тушаалтнуудаас гадна Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор болон Төрийн албаны зөвлөл, Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагын дарга, орлогч нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд мөн адил хамаарах болно гэв.   
 Түүний дараа уг хуулийн төслийн талаарх УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг  УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцууллаа. 

УИХ-ын гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж хариулт авлаа. Гишүүдийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулж байв. 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ш.Адьшаа, М.Оюунчимэг С.Бямбацогт  нарын гишүүд төрийн өндөр албан тушаалтын хүүхэд гэхээр сурч боловсрох эрхээ хасуулах, эхнэр, ах дүү нар албан тушаал хашиж болохгүй гэж хүний эрхийн асуудлыг хөндөж байгаа талаар асууж, төрийн өндөр албан тушаалтнуудыг ашиг сонирхлоос ангид байх, шударга ёсыг тогтоох, ёс зүй сахилга хариуцлагыг шинэ шатанд гаргах, төрийн нэр хүндийг хамгаалахад ахиц дэвшил авчрах хууль хэмээн үнэлж байв. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, Ц.Идэрбат, Ц. Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, Ц.Анандбазар нарын гишүүд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, нийгмийн шударга ёсыг тогтоох, төрийн өндөр албан тушаалтнууд  манлайлал үзүүлэх зэрэгт энэхүү хуулийн төсөл шинэчлэл авчирна хэмээн дүгнэж, хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн үг хэллээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд бол жирийн иргэдээс хамаагүй давуу эрхтэй, учраас тэр хэрээрээ  хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. УИХ гишүүн бол сайн дурын үндсэн дээр Таныг төлөөлөх мандат авсан. Нэгэнт сайн дурын үндсэн дээр сонгогдсон бол хувийн эрх ашгаасаа буюу албан тушаал хашиж буй үедээ татгалзах ёстой. Гэр бүл, хамаатан садантайгаа ярилцаж, шийдвэр гаргах хэрэгтэй юм.  Ингэснээр аливаа хардлага сэрдлэгээс ангид байх, албан тушаал эрх мэдлээ ашиглах бүх боломжийг хязгаарлагдана. Эцсийн дүндээ монгол төрийн нэр хүндийг хамгаалж, төлөөллийн ардчилал жинхэнэ агуулгаараа хэрэгжих соёлын эхлэл тавигдаж байна хэмээн ойлгож байна гэв. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, эрх мэдэл, албан тушаалтай бол бизнесээ хамгаалах, хөрөнгөжих эх сурвалж гэсэн ойлголт буй болж,  УИХ, Засгийн газарт орж чадвал энэ бүхэн биеллээ олно гэж зүтгэж, хөрөнгө мөнгө зарж зүтгэж буй нь нууц биш. Харин эрх мэдлээ ашиглах санаархлыг энэхүү хуулиар хааж чадснаар парламент мэргэжлийн хүмүүсээр бүрдсэн, жинхэнэ төлөөллийн ардчилал буй болох боломж бүрдэнэ гэж харж байна гээд Монгол Улсын авлигын үзүүлэлтийг сайжруулахын тулд  “Транспэрэнси интернэшнл”  ямар зөвлөгөө өгсөн вэ гэсэн асуултад Хууль зүйн сайд Х.Нямбаатар, хариуллаа. Тэрбээр манай улс авлигын төсөөллийн индексээр 2022 онд 180 орноос 116 дугаар байр эзэлж, 33 оноо авсан. Байгалийн баялгийг тэгш шударга хуваарилах, олон нийтэд хүртээмжтэй болгох  эрх зүйн зохицуулалт хийх, нийтийн албанд ажиллаж буй албан хаагчдын хандлагыг өөрчлөх, төрийн худалдан авалтыг ил тод болгох, иргэдийн үндсэн эрхийг хангуулах  талд зөвлөгөө өгсөн. Бид долоо хоног бүр нэг төрийн байгууллагыг сонгон индексийн талаар болон бусад мэдээлэл өгдөг тогтолцоог бүрдүүлж ажиллаж байна гэв. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт  явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 90,4 хувиар санал дэмжигдэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Түүний дараа Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. 

Төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг танилцуулсан. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хүний эрхийг хамгаалахад тус байгууллага хангалтгүй ажиллаж байгаа талаар шүүмжилж, Хүний эрхийн байгууллагын гишүүдийг сонгохдоо анхаарахыг хүслээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн согтууруулах эмгэгтэй болсон эцэг, эхчүүдийн хүүхдийн эрхийг хамгаалахад ямар ажил зохион байгуулж байгаа талаар асууж, хариулт авлаа. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. 

 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ

Огноо:

,

Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор шахмал түлш, хагас коксон шамхал түлш болон хийн түлш, дулаалгын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.

Тэрбээр “Есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 400 орчим цэгт шахмал түлш борлуулж эхэлсэн. Харин аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг хамтад нь борлуулж эхлэх бөгөөд иргэд өөрсдийн сонголтоор худалдан авах боломжтой. Ингэснээр иргэд харьцуулж хэрэглэн, дүгнэлтээ хийх боломжийг олгож байна. Энэ жилийн тухайд иргэд туршилтын гурван сарын хугацаанд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авна. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай. Харин арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн “Сайн” картын системийг бүрэн халж, зөвхөн аппликейшны систем рүү шилжинэ. Энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхийнхээ QR кодоор түлшээ худалдан авч болох юм. Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн. Нийслэлийн хэмжээнд түлш хэрэглэгч бүх өрхийг энэ онд багтаан нэгдсэн удирдлагын системд холбож дуусгах бөгөөд угаарын аюул бүртгэгдсэн өрхөд 5-7 минутын хугацаанд очиж, нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлгийн тусламж зэрэг арга хэмжээг авна. 

Мөн энэ жил 306 мянган тонн хагас коксон түлшийг хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулах тооцоо гараад байна. Үүнээс гадна Гандан, Телевиз, Дэнжийн 1000 орчмын буюу Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг бүрэн дулаалж, хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ. Эдгээр хийн түлшний хэрэглээнд шилжиж буй 5000 өрх нь 22 цэгт хийн түлшээ цэнэглүүлэх байдлаар ашиглана. Аюулгүй байдал болон чанарын хүрээнд дэлхийн брэндүүд болох “Haier”, “Hisense” компаниудтай хамтран хийн түлшний инженерчлэлийг шийдэж байна. Ирэх жилд 50 мянган өрх, дараагийн жилд нь 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх төлөвлөгөөг гаргаад байна” гэлээ. 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 172 мянган өрх галлагаа хийж байгаа бөгөөд 2028 он гэхэд 100 гаруй мянган өрхийг хийн түлшинд бүрэн шилжүүлэх юм. НҮБ-ын Хүүхдийн сан, нийслэл, дүүрэг, хороодын албан хаагчид болон цагдаа, онцгой байдлын албан хаагчид хийн түлшний аюулгүй ашиглалтын сургалтыг явуулна. Хийн түлшийг сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх үүднээс галлагааны улирлын есөн сарын хугацаанд 900 мянган төгрөгийн хөнгөлөлтийг олгох зэрэг төлөвлөлт хийгдэх аж. 

Мөн хагас коксон нүүрсний үйлдвэр байгуулах судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш 14-16 сарын хугацаанд үйлдвэрийг ашиглалтад оруулах боломжтой гэв. Тодруулбал, хоёр жилийн хугацаанд иргэдийн түлшний хэрэглээг багасгасны дараа хагас коксон түлшийг дулааны болон цахилгаан станцууд ашиглах юм. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна

Огноо:

,

Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн.

Тус хотод 150 мянган хүн оршин суух бөгөөд 80 мянган ажлын байр бий болно гэж тооцоолж буй.

Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргаа болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байна. 

Хүннү хотын дэд бүтцийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар дараах байдлаар үргэлжилж байна. Тодруулбал, 

  • Цахилгаан хангамжийн ажил 86 хувь;
  • Ус хангамжийн ажил 80 хувь;
  • Үерийн хамгаалалтын сувгийн ажил 75 хувь;
  • Мэдээлэл холбооны сүлжээний ажил 65 хувь;
  • Ариутгах татуургын ажил 10 хувь;
  • Дулаан хангамжийн ажил 10 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 941 хэрэг шалгагдаж байна

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 95 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 969 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 941 хэрэг шалгагдаж байна.

Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн 3 хэрэгт нийт 13 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хураан авлаа гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ12 цаг 53 минут

А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн...

Тод мэдээ12 цаг 57 минут

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна

Тод мэдээ13 цагын өмнө

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 941 хэрэг шалгагдаж байна

Тод мэдээ13 цаг 4 минут

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-н...

Тод мэдээ13 цаг 7 минут

Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу,...

Тод мэдээ13 цаг 11 минут

Дархан-Уул аймаг үр тариагаа хурааж эхэлжээ

Тод мэдээ13 цаг 14 минут

Монголын бүх ард түмний спортын наадмын галт бамбарыг улсын арслан Э...

Тод мэдээ13 цаг 18 минут

Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ

Өнөөдөр13 цаг 22 минут

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Тод мэдээ2025/09/17

Олон улсын эрдэмтэн, судлаачид тарваган тахлын эсрэг хэрэгжүүлэх гар...

Тод мэдээ2025/09/17

Өнөөдрөөс хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд ...

Тод мэдээ2025/09/17

Хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн урьдчилсан ...

Тод мэдээ2025/09/17

BRT төслийн хүрээнд автобусны буудал орчмын нөлөөлөлд өртсөн инженер...

Тод мэдээ2025/09/17

АТГ: Авлигын эсрэг сургалтад 449 албан тушаалтныг хамруулав

Өнөөдөр2025/09/17

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/09/17

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Тод мэдээ2025/09/15

Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай ...

Тод мэдээ2025/09/15

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ...

Тод мэдээ2025/09/15

ABU PRIZES-2025: ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ ...

Тод мэдээ2025/09/15

ABU PRIZE 2025:Телевизийн салбарын шилдэг бүтээлүүдийн эзэд тодорлоо...

Тод мэдээ2025/09/15

УИХ: 2025 оны намрын ээлжит чуулганы нээлт болно

Тод мэдээ2025/09/15

Сондгой дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр2025/09/15

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/09/15

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Тод мэдээ2025/09/12

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Тод мэдээ2025/09/12

ABU GENERAL ASSEMBLY 2025: ABU-гийн нэрэмжит “Шилдэг инженер-2025

Тод мэдээ2025/09/12

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган ирэх даваа гарагт эхэлнэ

Тод мэдээ2025/09/12

Маргааш болох "Автомашингүй өдөр"-өөр 43 чиглэлийн нийтийн тээврийн ...

Тод мэдээ2025/09/12

Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа

Тод мэдээ2025/09/12

Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад...

Санал болгох