Дэлхий нийтээр..
“Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” ирүүлсэн асуулгад хариуллаа
УИХ-ын чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас “Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” ирүүлсэн асуулгад Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хариуллаа.
Тэрбээр, Өнөөдрийн байдлаар Монгол Улс баруун, төв, өмнөд болон дорнод бүс, Алтай– Улиастайн гэсэн 5 эрчим хүчний системтэй. Нийт 330 гаруй сум, суурин газруудыг төвлөрсөн эрчим хүчний системээс хангаж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг нөөц боломжийнхоо хүрээнд бүрдүүлэн ажиллаж байна. Эрчим хүчний салбар 2022-2023 оны өвлийн их ачаалалд бүх станцуудын 63 зуух, 42 турбоагрегат гэсэн үндсэн тоноглолууд ажиллаж, системийн хэмжээний нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж, нөөц тоноглолгүй ажилласан. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1387 МВт хүрсэн бол 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1462 МВт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 102 МВт-аар нэмэгдсэн. Энэхүү ачааллыг хангахын тулд импортын эрчим хүчний хэмжээ 166 МВт-аар өссөн ба 50 хүртэл МВт ачааллыг хэрэглээний оргил цагт хязгаарлаж ажилласан.
Монгол Улсын хэмжээнд 2022 оны гүйцэтгэлээр 10.3 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 9.3 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг түгээсэн. Нийт түгээсэн цахилгаан эрчим хүчний 79.3 хувийг дотоодын эх үүсвэрүүдээс, 20.7 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр тус тус хангалаа гээд эрчим хүчний хэрэгцээг хэрхэн хангаж буй эх үүсвэрүүдийг танилцуулав. Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын 89 МВт-ын өргөтгөл шинэчлэлт, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 МВт-аар өргөтгөлийн төслүүд дуусч, ашиглалтад орсон нь энэхүү хэрэглээний өсөлтийг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байна. 2022 онд 2,14 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг импортоор авсан ба 32.5 хувийг ОХУ-аас, 67.5 хувийг БНХАУ-аас авч, импортын эрчим хүчний хэмжээ өмнөх оноос 15-аар өссөн байна. Эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг эх үүсвэрийн бүтцээр нь авч үзвэл 90.9 хувийг дулааны цахилгаан станцууд, 9.07 хувийг нар, салхи, усны эх үүсвэрүүд, 0.03 хувийг дизель эх үүсвэр тус тус үйлдвэрлэсэн байна. Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хангамжийн нөхцөл байдлаас гадна дулааны хангамжийн хүндрэлтэй байдал тулгамдсан асуудал болсон байна гэв. Мөн тэрбээр, энэ салбарт хэрэглээний өсөлтөө үйлдвэрлэл нь гүйцэхгүй байгаа хүндрэлийн гол шалтгаан нь эрчим хүчний үнэ тарифын нөхцөл байдал нь зах зээл дэх үнийн өсөлтийг гүйцэхгүй, салбар өөртөө хөрөнгө оруулалт оруулах нөхцөл бүрдэхгүй байгааг хэллээ.
Асуулгын хариултын төгсгөлд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор одоо ажиллаж буй ДЦС-уудын суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх болон, шинэ эх үүсвэрүүдийг барих ажлыг эхлүүлээд байна гээд тэргүүн ээлжинд, Тавантолгойн 450 МВт-ын ДЦС, Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын усан цахилгаан станц, Чойр-Сайншанд, Эрдэнэбүрэн-Мянгадын 220кВ-ын өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллаж байна гэв. Түүний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг буй болгох талаар ямар ажил төлөвлөж байна вэ, БНСУ-ын Засгийн газрын зээлээр 10 аймагт Дулааны цахилгаан станц баригдаж байна. Гэтэл цар тахлын өмнөх техник эдийн засгийн үнэлгээ өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулахад өссөн учраас БНСУ-ын тал үнээ нэмэх тухай ярьжээ. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэж асуусан.
Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэн, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ сүүлийн 15 жилийн хугацаанд жил бүр 6-7 хувь өсөж байна. Өнөөдөр ажиллаж буй найман Дулааны цахилгаан станц байна. Суурилагдсан хүчин чадал 1264 меггават. 2035 он хүртэл хэрэглээний хэмжээг гаргаж үзэхэд 3000 орчим меггават хүртэл нэмэгдэхээр байна. Энэхүү хэрэгцээг хангахад “ТЭЦ-3” хүчин чадлыг нэмэгдүүлэх, Тавантолгойн дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц болон Багануур, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Дорнод бүсийн цахилгаан станцыг өргөтгөх зэрэг бүтээн байгуулалт өрнөж байна. Тиймээс өсөн нэмэгдэж буй хэрэгцээнээс өмнө цахилгаан станцыг барьж байгуулах боломжтой. Мөн нар, салхины 11 станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй боловч нар, салхины эрчим хүчний тохируулгын функцгүй байна. БНСУ-ын Засгийн газрын зээлээр 9 аймагт Дулааны цахилгаан станцыг барихад үнийн өсөлт гарсан. Бид тооцоо, үнэлгээг магадлан, асуудлыг шийдэх талаар ярилцаж байна гэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барихад байгаль, экологийн тэнцвэр алдагдана гэх зэрэг эсэргүүцэлтэй тулгарч байна. Тиймээс байгаль орчны үнэлгээг зөв хийсэн эсэх болон нөхөн олговрыг хэрхэн олгох талаар асуув. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, усан сан бүрдэх газар нутагт хамаарах хоёр аймгийн нийт 1241 өрх нөлөөлөлд автаж байна. Өрх бүрт 15 сая 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. 2024 он хүртэл хоёр хувааж нөхөн олговор өгнө. Мөн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум талаасаа станц баригдах үед тоосжилт үүсэхийг үгүйсгэхгүй учраас иргэд нөхөн олговор авах хүсэлт тавьсан. Эргэж судална гэж ярилцсан байгаа гэж хариулсан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, 1 кг цэвэр уранаас гаргаж буй эрчим хүчний нөөц 1 сая тн нүүрснээс гаргаж буй эрчим хүчтэй тэнцэж байна. Тиймээс ураны эрчим хүчнийг ашиглах талд хэрхэн ажиллаж буй талаар асуув. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Францын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах сураг бий. Тэр үеэр энэхүү асуудал хөндөгдөнө. Тухайн үед тодорхой хариулт танд өгье гэв. УИХ-ын дарга Г.Занданшатар, Тавантолгойн дулаан цахилгаан станц баригдаагүйгээс болж 120 ам.доллар гадагшаа шилжүүлж валютын урсгалд сөргөөр нөлөөлж байна. Аль 1987 онд 5 дугаар дулаан станц барих шийдвэр гаргаж байсан. Гэтэл 30 гаруй жил өнгөрлөө. Эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлж байна. Тиймээс Засгийн газар болон Эрчим хүчний яам цахилгаан станцууд барих ажлыг яаравчлах, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд дан ганц нүүрснээс бус бусад эх үүсвэрийг судлах шаардлагатай гэв.
Асуулга тавьсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, эрчим хүчний салбар хөгжлийн чухал хөшүүрэг учраас энэхүү асуулгыг тавьсан. Гэтэл бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эрчим хүчний салбар хоцрогдож байна. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хувийн хэвшлийн ганцхан л цахилгаан станц баригдсан байна. Цаашдаа уран баяжуулж атомын цахилгаан станц байгуулах зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэрийг судлах хэрэгтэй байна гэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
Дэлхий нийтээр..
Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял оноов
Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих ял оноосон байна.
Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1,990,840 гривень (161,8 сая төгрөг)-тэй тэнцэх хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байв.
Авлигын эсрэг дээд шүүхээс түүнийг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс гарсан шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах боломжтой талаар мэдэгджээ.
-
Үйл явдал2021/06/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Дэлхий нийтээр..2023/03/16
ХЗБХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн шийдвэрл...
-
Үйл явдал2023/02/09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Дэлхий нийтээр..2020/11/12
ББСБ-ын харилцагч жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалтын дэмжлэг а...
