Дэлхий нийтээр..
ЖДҮХС-ийн нийт зээлдэгчийн 85 хувь нь зээлээ бүрэн төлж барагдуулжээ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан үүсгэн байгуулагдсанаас хойш буюу 2009-2023 он хүртэлх хугацаанд нийт 8403 төсөлд, 1,011 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар нийт зээлдэгч ААН-үүдийн 85% нь 735,3 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулсан байна.
2023 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар сангаас шууд зээл авсан 912, банкаар дамжуулан зээл авсан 346 зээлдэгчийн 210,2 тэрбум төгрөгийн 1258 идэвхтэй зээлдэгч байна.
Эдгээр 1258 идэвхтэй зээлдэгчийн 438 буюу 34,8 нь муу зээлдэгчийн ангилалд байна. Тодруулбал сангаас шууд зээл авсан 374 төслийн 107 тэрбум төгрөг, банкаар дамжуулсан 64 төслийн 43,4 тэрбум төгрөгийн зээл уг ангилалд байна. Үүнийг оноор харьцуулбал:
- 2020 оноос өмнө 317 ААН-ийн 145,7 тэрбум төгрөг
- 2020 оноос хойш 57 ААН-ийн 4,7 тэрбум төгрөг
Муу зээлдэгчийн ангилалд байгаа дээрх төслүүдэд ЖДҮ-ийн газрын Хууль тусгай активын хэлтсээс дараах ажиллагааг хийж байна. Үүнд:
- Шүүхийн шатанд – 33 зээлдэгчийн 25,6 тэрбум
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд – 78 зээлдэгчийн 36,3 тэрбум
- Прокурорт шилжүүлсэн – 3 зээлдэгчийн 2,3 тэрбум
- Эрүүгийн цагдаагийн газарт – 1 зээлдэгчийн 1,2 тэрбум
- Зээлдэгч нас нөгчсөн – 3 зээлдэгч 163,4 сая төгрөг
- Шүүхийн шийдвэрийн дагуу төлж буй – 5 зээлдэгчийн 612,8 сая
- Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хүсэлт явуулсан 31 зээлдэгчийн 13,4 тэрбум
- Шүүх рүү шилжүүлэх -136 зээлдэгчийн 34,5 тэрбум
- Ажиллагаанд байгаа – 113 зээлдэгчийн 8,6 тэрбум
- Эрэн сурвалжилж буй – 9 зээлдэгчийн 4,4 тэрбум
2023 оны эхний 4 сарын байдлаар ЖДҮХС зээлийн эргэн төлөлтөөс 18,7 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгаагийн 6,0 тэрбум төгрөг муу зээлдэгчээс төвлөрүүлсэн байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
