Дэлхий нийтээр..
Томуугийн болзошгүй цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэх ажлыг эхлүүллээ
“Томуугийн болзошгүй цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд ЭМЯ-ны НЭМГ, ХӨСҮТ-ийн холбогдох албаныхан ДЭМБ-ын зөвлөх Хитеш Чуг болон доктор Беверли Патерсон нартай уулзлаа.
Уулзалтыг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг удирдаж, ЭМЯ-ны Зонхилон тохиолдох халдварт өвчний тандалт, сэргийлэлт хариуцсан шинжээч Ш.Уранцэцэг болон ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны дарга Ж.Нямсүрэн, Томуугийн Үндэсний нэгжийн дарга А.Бурмаа, тархвар судлагч эмч Д.Оюунгэрэл, Ч.Уртнасан, Л.Оюунтүлхүүр болон ДЭМБ-ын холбогдох мэргэжилтнүүд оролцсон.
ЭМЯ-ны зүгээс ДЭМБ-аас уриалсан “хэнийг ч орхигдуулахгүй байх” зөвлөмжийн дагуу алслагдсан аймаг, сумын хүн ам, тэр тусмаа малчдыг орхигдуулахгүй байх, үндэсний цөөнх, бэлгийн цөөнх, амьжиргааны түвшингээс бага орлоготой эрсдэлт бүлгийн хүн амын тусламж үйлчилгээг жигд хүргэхэд анхаарч ажилласан бөгөөд Ковид-19-ийн цар тахлын үед худал мэдээлэлтэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах, иргэдийн сэтгэлзүйг бэлдэх, зөв мэдээллийг цаг тухай бүр оновчтой өгөх, эрсдэлийн харилцааг сайжруулах, төлөвлөлтийг боловсронгуй болгох шаардлагатай байгааг танилцуулсан.
Цаашид салбар хоорондын уялдаа холбоог хангахаас гадна, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгоход эрүүл мэндийн салбар манлайлах, бүсийн хэмжээнд төдийгүй дэлхийн түвшинд цар тахлын эсрэг хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ёстой гэж үзэж байгаагаа хэллээ.
Түүнчлэн дараа дараагийн давалгаанд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг төлөвлөх эрх зүйн орчныг шинэчлэх, сүүлийн үеийн тооцоолол арга, аргачлалыг судлах, түүнийг хэрэглээ болгох, нэвтрүүлэх гээд хийх ажил, суралцах зүйл их байгаа бөгөөд сургамжийг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай.

Цар тахлын сургамжийг улс орон бүр бие биетэйгээ хуваалцаж, дараа дараагийн цар тахалд бэлтгэлтэй байснаар хохирол багатай даван туулах нь хамгийн чухал гэдгийг харуулсан учраас ЭМЯ санаачлан “Kоронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараах тогтвортой байдлын урт хугацааны төлөвлөгөө” боловсруулах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлын нэг хэсэг “Томуугийн болзошгүй цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажлыг ДЭМБ-ын зөвлөхүүдийн дэмжлэгтэйгээр хийх юм.
“Томуугийн цар тахлын үе шат бүрээр хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангахад шаардлагатай нөөцийг тооцоолох аргачлал” сургалт болон “Томуугийн болзошгүй цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт ширээний дасгал сургуулилалт, хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 18-20-нд зохион байгуулахаар төлөвлөснийг уулзалтын үеэр танилцууллаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2020/12/31
ЗГ: 21 аймгийг халдваргүй бүс болголоо
-
Дэлхий нийтээр..2021/03/04
ЗГ: Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төсөл боловсруулахыг сайд нарт даа...
-
Үйл явдал2022/08/31
Ногоон бүсэд зорчихдоо аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна
-
Дэлхий нийтээр..2021/01/26
УИХ-ын байнгын болон түр хорооны хуралдаан болно
