Дэлхий нийтээр..
УИХ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын асуудлыг хэлэлцэв
Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Нийгмийн бодлогын байнгын хороод 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хамтран хуралдлаа.
Хамтарсан хуралдааныг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг удирдав. Байнгын хороодын хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын талаар мэдээлэл хийлээ.
Сайд мэдээлэлдээ, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй нийт 11835 хүүхэд байгаагийн 8228 нь 2022-2023 оны хичээлийн жилд боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна гээд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, цэцэрлэг нийтдээ ес байгааг дурдаж, эдгээр сургууль, цэцэрлэгийн сурах орчин нөхцөл, багшлах боловсон хүчин, төсөв зардлын талаар танилцуулав. Нэг хүүхдэд ногдох хувьсах зардал тусгай цэцэрлэгт 3.0 сая, тусгай сургуульд 2.7 сая төгрөг буюу ердийн цэцэрлэг, сургуулийнхаас гурав дахин өндрөөр төсөвлөж олгодог ч бодит өртөг нь 6-10 сая төгрөг болдог байна. Тусгай сургууль, цэцэрлэгт 2022-2023 оны хичээлийн жилд 1993 хүүхэд суралцаж буй бөгөөд тусгай сургуулийн нэг багшид 4.2, цэцэрлэгт 1.7 хүүхэд ноогдож байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолоор баталсан “Тусгай сургалтын байгууллагын зардал тооцох, зарим албан тушаалтанд нэмэгдэл хөлс олгох журам”-д зааснаар багш, ажилтанд 30 хүртэл хувь, сайдын 2020 оны зургадугаар сарын 25-ны өдрийн А/296 дугаар тушаалаар баталсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, туслах багшид нэмэгдэл олгох журам”-д заасны дагуу 10 хүртэлх хувийн нэмэгдэл олгож байна.
Мөн, ердийн 1095 сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдаж байгаагийн дээр 307 суралцагч явуулын багш нараар хичээл заалгаж байна. Цэцэрлэгийн насны буюу 2-5 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 77.6 хувь нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.
Сайдын мэдээлснээр, 2-18 насны хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдүүдийн 36 хувь буюу цэцэрлэгийн насны 430, сургуулийн насны 3817 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа аж. Тэдний сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаагийн голлох шалтгаан нь байнгын асаргаанд болон хэвтэрт байдагтай холбоотой байгаа юм.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 68 хувь нь зохих тохируулгатай орчин бүрдээгүй нөхцөлд суралцаж байгааг сайд мэдээлэлдээ онцолсон юм. Иймд тэрбээр, 2022 онд А/170 дугаар тушаалаар баталсан “Хичээл, сургалтын үйл ажиллагааны зардлыг төлөвлөх, хуваарилах заавар”-т хичээл, практикийн нийт зардлын 5.0 хувийг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид шаардлагатай тохируулгат хэрэглэгдэхүүнд зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн 2015 онд МУБИС-д “Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим” байгуулагдснаас хойш 66 мэргэжлийн багш төгссөн бөгөөд энэ хичээлийн жилд 51 оюутан суралцаж байна. Мөн АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч мэргэжлээр 76 оюутан суралцаж байгаа талаар сайд танилцуулав.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх байгууллагад суурилсан тогтолцоог үйлчилгээнд суурилсан байдлаар шинэчлэх, санхүүжилтийг шийдвэрлэх санал, хувилбарыг боловсруулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамран сургах чиглэлээр 24 эрх зүйн актыг баталж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа бөгөөд Боловсролын ерөнхий хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах чиглэлээр 15 зүйл, 29 заалт тусгаад байгаа юм.
Салбар дундын уялдааг хангах үүднээс 2021 онд Боловсрол, шинжлэх ухааны, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн сайдын хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягт шинэчлэн батлах тухай” тушаалаар батлагдсан аргачлалын хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөлөлтэй яамдын хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг сар бүр зохион байгуулж, байгаа бөгөөд боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа хүнд болон хүндэвтэр хэлбэрийн, мөн хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн цогц үйлчилгээ үзүүлэх хөгжлийн төвийг турших ажлыг эхлүүлж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийсний дараа Hand Pro ХХК-ийн захирал Г.Оргилболд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Хүртээмж” платформынхоо хөгжүүлэлтийн талаар танилцуулсан юм. Сонсголын болон харааны бэрхшээлтэй хүмүүст мэдээлэл хүртээмжгүй, тэргэнцэртэй хүнд зам талбай, дэд бүтэц хүртээмжгүй байдгийн зэрэгцээ төрийн болон бусад олон төрлийн үйлчилгээ заавал биеэр очиж авах шаардлагатай байдгаас шалтгаалсан хүртээмжгүй байдлыг тус платформоор багасгах юм. “Хүртээмж” платформ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бүртгэл, мэдээлэл, статистик, тэдэнд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүд, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн халамж, цахим төрийн үйлчилгээний тухай болон хүртээмжгүй байдлын тухай мэдээллүүдийг агуулсан арав гаруй модультай байх аж. Мөн E-Mongolia болон бусад цахим системүүдтэй уялдаж ажиллах боломжтой байх юм.
Дараа нь сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, Ч.Ундрам, Д.Батлут, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагаа, багш, ажилчдын цалин хангамж, тусгай сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллаж байгаа төрийн бус байгууллага, эцэг эх, асрах хамгаалагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, соён гэгээрүүлэх, хөдөө, орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэд, тэдгээр хүүхдүүдийн сурч боловсрох боломж нөхцөлийг хангах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамруулах зэрэг олон талын асуудлыг хөндлөө. Мөн ялгаварлан гадуурхалтыг арилгах, үүний тулд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах нийтлэг хандлагыг өөрчлөх шаардлагатайг онцолж, үүний тулд тэднийг нэрлэж буй нэршлээсээ эхлээд олон зүйлд анхаарч, нарийн нямбай хандах учиртайг сануулав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд, холбогдох яамдад боловсруулж буй хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх болон хөгжлийн асуудлаарх хуулийн төслүүдийг түргэвчлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, зохицуулалт, тохируулгыг оновчтой болгохыг зөвлөлөө.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ялгаатай хэрэгцээ бүхий хүүхдүүдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулахын тулд төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатайг дурдан, ирэх 2024 оны төсөвт тодорхой зардлуудыг тусгах болон Улсын Их Хурлын гишүүдийн хөндсөн асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Боловсролын ерөнхий хуулийг яаралтай батлах ёстойг онцлов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2021/11/29
Нийслэл ирэх онд 1 их наяд 642.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж...
-
Дэлхий нийтээр..2024/02/13
Төр, түмний заяа буяныг даатган Очирдарь шүтээнд мандал өргөлөө
-
Дэлхий нийтээр..2024/12/27
ДЦС3-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг соёрхон баталлаа
-
Үйл явдал2025/11/17
Завхан аймгийн Баянтэс суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
