Дэлхий нийтээр..
Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутныг сонгон шалгаруулна
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 346 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу 2023-2024 оны хичээлийн жилээс Боловсролын зээлийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог “Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" байгууллагын тогтоосон эрэмбээр 2023 оны жагсаалтын эхний 50-д багтсан их сургуулийг дэлхийн шилдэг 50 их сургуульд тооцно.
Журмын дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн зөвхөн бакалаврын зэргийн өдрийн ангийн суралцагчдад сургалтын төлбөрийн зээл олгоно.
Судлах чиглэлүүд:
Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй болон суралцах иргэдэд тэргүүлэх ач холбогдол өгнө.
▪️ “Алсын хараа-2050’, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжил,
▪️ Монгол Улсын Засгийн газраас баталсан Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн чиглэл эсхүл онцгой байдал, хил хамгаалах, цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны чиглэл
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
1. Бүрэн, зөв бөглөсөн анкет; https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандаж цахим өргөдөл бөглөн, дараах баримт бичгийг өргөдөлд татаж оруулна.
2. Хүлээн авч суралцуулах тухай урилга, албан захидал:
a) Дэлхийн шилдэг эхний 50 их сургуулийн бакалаврын үндсэн ангид шинээр суралцах оюутнууд тухайн сургуулиас ирүүлсэн албан ёсны урилга эсвэл захидлын хуулбар; (урилга англи хэл дээр биш бол урилгын албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах);
b) Дэлхийн шилдэг эхний 50 их сургуулийн бакалаврын үндсэн ангид суралцаж байгаа бол суралцаж байгаа тухай албан бичиг; (албан бичиг англи хэл дээр биш бол албан бичгийн албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах);
3. Хүчинтэй хугацаа нь дуусгавар болоогүй, IELTS-ийн 6.5 буюу түүнээс дээш, IBT TOEFL-ийн 90 буюу түүнээс дээш оноо эсхүл бусад гадаад хэлний эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын онооны шаардлага хангасныг нотлох албан ёсны гэрчилгээний хуулбар;
4. Суралцах зорилго, мэргэжлийн чиглэл, сургуулиа сонгосон байдал, суралцах төлөвлөгөө болон төгсөөд хийх ажлын төсөөлөл зэргийг илэрхийлсэн эсээ;
Эсээ бичихэд тавигдах шаардлага:
- Бүтээлийн хуудасны хэмжээ: А4
- Үсгийн фонд: Arial, Times New Roman
- Бичвэрийн хэмжээ: 11
- Мөр хоорондын зай: 1.15
- Дээд тал-1.5 см, Доод тал-1.5 см, Зүүн тал-2 см, Баруун тал-1.5 см
- Файлын хэлбэр: PDF
5. Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia-с татаж авсан байх/
6. Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/
7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /Англи хэл дээрх баталгаат орчуулгын хамт/
- Хэрэв 12 дугаар ангийн сурагч бол 2023-2024 оны хичээлийн жилийн эхний хагас жилийн дүнгийн хуулбар
- Их, дээд сургуулийн оюутан бол өмнөх жилийн дүнгийн хуулбар
БҮРТГЭЛ
2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 17.00 цагаас тавдугаар сарын 11-ний 23:59 цагийн хооронд https://scholarship.esis.edu.mn холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “Баримт” хэсэгт хавсаргана.
Анхааруулга:
▪️ Баримт бичиг тус бүрийг 1 PDF, цаасны хэмжээ А4 /5Mb дотор багтаах/ болгон цэвэрхэн хуулбарлагдсан, үг үсэг бүр уншигдахуйц байх;
▪️ Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол албан ёсны нотариатаар баталгаажуулсан хуулбар, орчуулгын хамт хавсаргах;
▪️ Биечлэн ярилцлагад орох иргэн бүрдүүлсэн баримт бичгийн эх хувийг ярилцлагад орохдоо заавал авч ирнэ;
▪️Цахимаар ярилцлагад орох буюу гадаадад суралцаж буй иргэн
- Гадаад паспортын хуулбар (гадаад паспортын нүүр хуудас, хүчинтэй хугацааг харуулсан нүүр, тухайн оронд оршин сууж буй визтэй хуудас, нэвтрэн орсон тамга 1 PDF болгох);
- Бүтэн улирал суралцсан бол тухайн сургуульд суралцаж буй сурлагын амжилтыг батлах дүнгийн хуулбарыг хавсаргах;
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн мартериалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно)
Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнөх өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул та зохицуулалтаа оновчтой хийхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 7577-2727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг 7012-0939 дугаараас тус тус лавлана уу.
Сонгон шалгаруулалттай холбоотой асуулт, санал, хүсэлтийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын 7012-0939 утсаар хүлээн авна.
Сонгон шалгаруулалт
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан комисс нь батлагдсан удирдамжийн дагуу сонгон 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зохион байгуулна.
▪️ Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг 05 дугаар сарын 11-ны өдөр хүртэл хүлээн авна.
▪️ Эхний шатны сонгон шалгаруулалтыг 05 дугаар сарын 12-25-ны хооронд зохион байгуулна.
▪️ 2023 оны 05 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд ярилцлагад орох иргэдийн ярилцлагын хуваарийг гаргаж, иргэн тус бүртэй утсаар эсвэл цахим захидлаар холбогдож, ярилцлагад орох урилгыг хүргүүлнэ.
▪️ 2023 оны 05 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд ярилцлагын шатны сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Жич: Боловсролын зээлийн сангийн зээлээр болон Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадын их, дээд сургуульд суралцах эрх авсан буюу суралцаж байгаа иргэн энэхүү хөтөлбөрт хамрагдахгүй.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
-
Дэлхий нийтээр..2024/10/21
Ипотекийн зээлийг төрөлжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд Европын хөрөнгө оруулалт...
-
Үйл явдал2021/06/22
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2025/05/08
Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриала...
-
Үйл явдал2021/03/11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
