Тод мэдээ
“Унших чадвар-Улсын чадвар” уулзалт боллоо

Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газрын хүсэлтээр АНУ-ын Фулбрайт сангийн мэргэжилтэн Жессика Парра нэг сарын хугацаатай Монголд ажиллана.
Тэрбээр унших чадварыг хөгжүүлэх чиглэлээр олон улс оронд уригдаж зөвлөгөө өгч байсан туршлагатай нэгэн бөгөөд дээрх хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, номын санч нарт сургалт зохион байгуулж, нөхцөл байдлын судалгаа хийж, сургуулийн номын сангийн чиглэлээр одоогийн мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг шинэчлэх чиглэлээр бидэнтэй хамтран ажиллах юм.
Мөн унших хэрэгцээ, чадварыг хөгжүүлж чадсан Голланд улсын судлаач Берт Менсерт, Япон Улсын судлаач Кэийчи Сато, Швейцарь Улсын судлаач Анита Фарни нар уулзалтад оролцож, “Унших чадвар” төрийн үйл хэрэг болох тухай, дэлхийн улс орнуудын туршлага, Монгол хүүхдийн унших чадварын тухай, Унших чадварын суурь, хэзээ, хэрхэн тавигддаг зэрэг сонирхолтой илтгэл тавьж, мэдээлэл өглөө.
Энэхүү үйл ажиллагааг Монсудар хэвлэлийн компани болон "Уншигч" ТББ-аас санаачилсан юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.Тод мэдээ
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна
Мотоцикл болон чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалт үргэлжилж байна. Одоогоор байдлаар 431 тээврийн хэрэгсэлд шалгасан байна. Үүнээс 191 арга хэмжээ авчээ.
Тодруулбал, жолоодох эрхгүй 24, хамгаалах малгайгүй 6, яндангийн дуу намсгуургүй 18 байсан байна. Мөн авто машин 13, мотоцикл 25, суррон 8, мопед 2 түр саатуулжээ.
Тод мэдээ
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!
Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.
Тод мэдээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
Ирэх 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна.
Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
-
Тод мэдээ2021/11/23
ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдаж бу...
-
Тод мэдээ2024/12/09
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
-
Тод мэдээ2022/04/19
АН: Ерөнхий сайдад цаг үеийн асуудлаар анхааруулга хүргүүллээ
-
Тод мэдээ2023/03/20
Улаанбаатар-Дархан чиглэлийн нэмэлт 2 эгнээ замыг бүтээн байгуулахад шаардлагата...