Өнөөдөр
Өнөөдөр Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2023 оны гуравдугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн болон өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
2023 оны 03 дугаар сарын 23-наас 03 дугаар сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд Халх голын сав газраар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 23-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 25-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
Өнөөдөр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/
Өнөөдөр
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.02/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
· Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ · Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
· Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл |
14.00 |
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 02-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Өнөөдөр2022/11/04
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа
-
Өнөөдөр2019/10/18
Монгол Улс-БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан ...
-
Тод мэдээ2024/01/15
Алслагдсан гурван дүүрэгт 200 тн хорголжин тэжээл, 100 тн хивэг олгоно
-
Тод мэдээ2024/04/05
Мал эмнэлгийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгууллаа