Тод зураг
Түүхий нүүрсийг нуун дарагдуулсан зөрчил илрүүллээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр ажиллах албан хаагчдын хувиарь А/64 дугаар тушаалын дагуу ажиллаж байх үед: Тус дүүргийн 17 дугаар хороо, Нийслэлийн өмчийн байранд үйл ажиллагаа явуулж буй Увидаст Од өрхийн эрүүл мэндийн төвийн галч Ц нь үлдэгдэл түүхий нүүрсийг нуун дарагдуулсан, мэдээллийг буруу өгсөн зөрчилд ЗТХ-ийн холбогдох зүйл заалтын дагуу шийтгэвэрийн арга хэмжээ авч хялбаршуулан шийдвэрлэж ажиллалаа.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
-
Тод мэдээ2025/03/21
“Наурызын баяр-2025” арга хэмжээ төв талбайд маргааш болно
-
Өнөөдөр2020/05/14
С.Бямбацогт: УИХ-ын гишүүд төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, холбоо удирда...
-
Тод зураг2020/01/06
Найрамдал цогцолбор хоёрдугаар улирлын захиалгаа авч эхэллээ
-
Өнөөдөр2023/05/09
Өнөөдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн