Тод мэдээ
Иргэд, тээвэрчдийн анхааралд!
2022 оны 11 дүгээр сарын 24, 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 27-28-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цас багатай нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, 11 дүгээр сарын 28-наас эхлэн 12 дугаар сарын 02-ныг хүртэл хугацаанд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -42... -47 хэм, өдөртөө -29...-34 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -36... -41 хэм, өдөртөө -24...-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 хэм, өдөртөө -9...-14 хэм, бусад нутгаар шөнөдөө -29...-34 хэм, өдөртөө -19...-24 хэм хүйтэн байх төлөвтэй байна.
Улаанбаатар хот орчимд 11 дүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, шөндөө Яармаг-Сонгины орчмоор -39...-41 хэм, бусад хэсгээр -32...-34 хэм, өдөртөө -23...-25 хэм хүйтэн байх төлөвтэй байна.
Иймд иргэд, тээвэрчид та бүхэн тухайн орон нутаг руу зорчихгүй байх, шаардлагатай зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцас, шатах тослох материалыг нөөцөлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Тод мэдээ
Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.
НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.
Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм.
Тод мэдээ
Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ ирүүллээ
Сонгуулийн ерөнхий хороонд Үндэсний аудитын газар улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтийг өчигдөр (2024.04.25) хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт 2024 оны гуравдугаар сарын 22-24-ний өдөр хүргүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэгт “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
Сэтгэгдэл