Чөлөөт бүс
"Эр хүн 15 нас хүртлээ эхнэр авахгүй бол 500 төгрөгөөр торгоно..."

Монгол Улсад хамгийн анхны Эрүүгийн хуулийг 1926 онд "Шүүх цаазын бичиг" хэмээх нэртэйгээр гаргасан гэж судлаачид үздэг. Уг хуульд "Эм хүн 15 нас хүртлээ эрд гарахгүй бол, эр хүн 15 нас хүртлээ эхнэр авахгүй бол 500 төгрөгөөр торгоно" гэх мэт үндэсний онцлогийг агуулсан өвөрмөц заалтууд байжээ. Харин 1934 он гэхэд манай улсын бүх хуулиуд ЗХУ-ын ижил төрлийн хуулийн хэв загварыг хуулбарлан авсан байна.
"Шүүх цаазын бичиг"-ийг 1942 онд Эрүүгийн хууль болгон өөрчлөн нэрлэжээ. Энэ нь орос үгийг шууд махчлан орчуулсан хэрэг байв. Тухайн үед шинэ хуулийг ухуулан таниулах ажлыг хот хөдөөгүй өрнүүлжээ. Олонх хүн "Эрүүгийн хууль" гэдэг үгийн утгыг ухаж ойлгохгүй байсан гэдэг. Ухуулга сурталчилгаанд явж байсан зарим нэгэн хүн "Эрүүгийн хууль гэдэг чинь Эрүүг чинь заана гэсэн үг. Дуугүй бай" хэмээн зандарч байсан гэдэг. Үнэндээ ч үүнээс илүү тайлбар гэж юу байх билээ.
Эрүүгийн хуулийг 1926 онд анх батлан гаргаснаас хойш 1929,1934, 1942, 1951, 1961, 1987, 1993, 2003 онуудад өөрчлөн шинэчилж байжээ.
Чөлөөт бүс
Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна
Чөлөөт бүс
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй
Хаврын улиралд буюу гуравдугаар сарын сүүлээс хачигт халдварын өвчлөл нэмэгддэг. Өнгөрсөн 2003-2024 онд хачигт халдварын нийт 3080 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ.
Улмаар ХӨСҮТ-ийн нэгдүгээр тасагт хачигт риккетсиоз оношоор таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр хүмүүс Төв, Завхан аймаг, Багануур дүүрэгт хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй.
Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Иймээс агаар салхинд гарч, аялж зугаалахдаа малгай, тод өнгийн битүү хувцас өмсөж, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж, хачигт хазуулахаас сэргийлээрэй.
Мөн хачигт хазуулсан тохиолдолд хэрхэн зөв арга хэмжээ авах талаар ХӨСҮТ-ийн цахим хуудаснаас харах боломжтой.
Чөлөөт бүс
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
Металл утас, усан хээ, тасралттай металл утсан болон товгор элемент, холограм дардас бүхий Соёмбо, хэт ягаан туяанд гэрэлтэж харагдах хамгаалалтын элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгаалалтын элемент бүхий уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байна.
Сонирхуулахад, 5000-ын дэвсгэртийг мөн 1995 онд, 1000-ын дэвсгэртийг анх 1993 онд гүйлгээнд гаргасан бөгөөд мянгатын дэвсгэртийг найман удаа шинэчлэн хэвлүүлжээ.
-
Өнөөдөр2023/02/10
Эрэн хайх, аврах баг нийт 8 хүнийг нурангиас эсэн мэнд гаргаад байна
-
Тод зураг2019/10/09
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Тод зураг2024/03/29
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
-
Тод мэдээ2023/01/19
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэ...