Чөлөөт бүс
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх монгол арга

Хоёр хүртэлх насны хүүхэд ханиад томуу хүрсэн үед гэрийн нөхцөлд хийж болох уламжлалт засал
Томуугаас сэргийлэх уламжлалт аргууд нь хэн бүхний хийж чадах энгийн хэрнээ үр дүн сайтай аргууд байдаг. Хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томуугийн өвчлөл нэмэгдэж байна.
Иргэд та бүхэн ханиад томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг дагаж мөрдөн эрүүл мэндээ хамгаалаарай.
Чөлөөт бүс
Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна
Чөлөөт бүс
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй
Хаврын улиралд буюу гуравдугаар сарын сүүлээс хачигт халдварын өвчлөл нэмэгддэг. Өнгөрсөн 2003-2024 онд хачигт халдварын нийт 3080 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ.
Улмаар ХӨСҮТ-ийн нэгдүгээр тасагт хачигт риккетсиоз оношоор таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр хүмүүс Төв, Завхан аймаг, Багануур дүүрэгт хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй.
Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Иймээс агаар салхинд гарч, аялж зугаалахдаа малгай, тод өнгийн битүү хувцас өмсөж, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж, хачигт хазуулахаас сэргийлээрэй.
Мөн хачигт хазуулсан тохиолдолд хэрхэн зөв арга хэмжээ авах талаар ХӨСҮТ-ийн цахим хуудаснаас харах боломжтой.
Чөлөөт бүс
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
Металл утас, усан хээ, тасралттай металл утсан болон товгор элемент, холограм дардас бүхий Соёмбо, хэт ягаан туяанд гэрэлтэж харагдах хамгаалалтын элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгаалалтын элемент бүхий уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байна.
Сонирхуулахад, 5000-ын дэвсгэртийг мөн 1995 онд, 1000-ын дэвсгэртийг анх 1993 онд гүйлгээнд гаргасан бөгөөд мянгатын дэвсгэртийг найман удаа шинэчлэн хэвлүүлжээ.
-
Өнөөдөр2024/03/15
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Тод мэдээ2024/05/14
Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо
-
Өнөөдөр2023/10/13
"Нэг сум-нэг бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдаанд 215 нэр төрлийн бааа б...
-
Тод мэдээ2023/03/17
Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг бүрдүүлл...