Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

“Дорнод Эдийн засгийн форум-2022” болно

Огноо:

,

Сэтгүүлч:

ОХУ-ын Владивосток хотод 9 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд YII Дорнод эдийн засгийн форум зохион байгуулагдана. Энэхүү форум нь монголын улс төр, бизнес эрхлэгчдэд хэдийнээ танил болсон билээ. YII Дорнод Эдийн засгийн форумд дэлхийн 50 орчим орны төлөөлөгчид оролцохоо мэдэгдэж баталгаажуулсан.

“Олон төвт ертөнц рүү” сэдэвт энэхүү арга хэмжээний гол зорилт нь гэвэл бизнес харилцааг шинэчлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, өсөлт хөгжлийн шинэ аргуудыг хэлэлцэн хэрэгжүүлэх юм. Форумын ажил хэргийн төлөвлөгөөнд Алс Дорнодын алсын хөгжил, дэлхийн болон энэ бүс нутгийн эдийн засаг, олон улс орны хамтран ажиллах, дэлхийн шинэ тогтолцоог ярилцан шийдэх зэрэг олон олон асуудлууд багтсан.

YII Дорнод Эдийн засгийн форумын ажилд 70 арга хэмжээтэй. Үүнд:

  • Орос-Энэтхэг, Орос-Вьетнам, Орос-АСЕАН зэрэг бизнес уулзалтууд,
  • ОХУ – БНХАУ ажлын хэсгийн Зөвлөлийн хуралдаан,
  • Арктик дахь худалдаа – хөрөнгө оруулалтын тухай бага хурал зэрэг орсон.

ДЭЗФ-2022 форумыг мэдээ мэдээллийн 4000 орчим төлөөлөгчид нэвтрүүлж түгээнэ.

Монгол улс нь хойд дорнодын олон улсын хамтын ажиллагааг сонирхон тус форумын ажилд олон удаа оролцож байгаа орнуудын нэг билээ. Владивосток хотод манай улсын Худалдааны төлөөлөгчийн газар нээгдсэн хэдийч монголчууд үүний үр шимийг үзээгүй байна. Манай улс төрийн зүтгэлтэн, худалдаа бизнесийн төлөөлөгчид зүгээр идэвхгүй ажиглагч  байхаасаа илүү тодорхой төсөл, төлөвлөгөөтэй ирж гар бие ухаанаа уралдуулж оролцох нь зүйтэй. Хэн нэг нь бидэнд бэлэн эдийн засгийн бүтээгдэхүүн санал болгохийг хүлээн авч, идэвхгүй хэрэглэгч байж болохгүй. Монголын төлөөлөгчид  ДЭЗФ-2022 форумд өөрсдийн сонирхолд нийцсэн бодитоор хэрэгжих төлөвлөгөөтэй оролцон энэхүү бүс нутгийн гол тоглогчидтой хамтран ажиллана гэдэгт найдаж байна.  

Зөвлөлт Холбоот Улс задран бутархад гуравдагч хөршийн бодлого нь Монгол улсын эдийн засгийг амь зогооход л тус болсоноос бодит эдийн засгийн үр дүнд хүргээгүй. Сүүлийн гучаад жилийн турш улсынхаа гадаад бодлого, гадаад эдийн засгийн бодлогоороо олон талт зарчимыг баримтлан ирсэн нь өрийн дарамтанд орох шалтгаан нь болж байна. Дундыг баримтлах зарчим бол хоцрогдсон арга барил юм. Олон талыг баримтлах гэсэн байр суурьнаас хандснаараа өөрсдийн газарзүйн хөршүүд мөн гуравдагч хөршүүдийнхээ итгэлийг алдаж дууслаа. Аль аль талд таалагдах гээд бээцэгнэж буйг бүгд харж байгаа. Ийм байхад хэн манай улсыг найдвартай итгэлтэй түнш гэж тоож үзэх вэ? Ийм учраас л бид тал талаас олон улсын ядуугийн халамжийн тусламж аваад ямар ч үр дүнгүй идээд дуусгаж байна. Мэдээж, ийм тусламж нь үндэсний эдийн засагт хөрөнгө оруулалт болохгүй.

Өнөөдөр дэлхий нийтээрээ шинэ эрин үед шилжиж байгааг хүн бүр ойлгож байгаа. Өнөө үетэй хөл нийлж алхахгүй бол эдийн засгийн хохирол амсана. Манай улсын зарим давхаргын төлөөлөгчид “гуравдагч хөршийн” тусламжинд их найдаж байгаа нь Улаанбаатарыг их хохирол, эрсдэлд оруулах магадлалтай  байна. Монгол улс газарзүйн хувьд Америк, Европын Холбооны орнуудаас хол байршилтай учир тэдэнд эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй, тийм ч их ач холбогдолгүй, тэдний сонирхлыг их татахгүй. Тэдний тусламжийн мөнгө нь бол ОХУ болон Хятадыг торгоох, энэ хоёр том гүрний мэдрэлээр даажигнан тоглох л зорилготой.

Эсрэгээрээ улс төр, соёл нийгмийн ялгаатай хэдийч газарзүй, бүс нутгийн байршилаа ухаалгаар ашиглан ажиллах улс орнууд хожино. Тиймээс  ДЭЗФ-2022 форумыг Монгол улс нь Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллах боломж болгон ашиглах нь оновчтой юм.

Үүнээс гадна коронавирусын халдвар, мөн дэлхийн эдийн засгийн том хямрал ойртож байгаа өнөөгийн нөхцөлд манай улсын удирдлага нь ОХУ-тай бүх талаар нягт харилцан ажиллаж улс төр, эдийн засгийн байдлаа сайжруулж авах боломжтой. Орос улс нь шударга, найдвартай стратегийн түнш гэдгийг манай хоёр улсын түүх батлана. Өрнөдийн хорио цээрийн дарамтыг ажрахгүй даван туулж, өөрийн эдийн засгийн чадамж, чадалаа харуулж байна. Эсрэгээрээ Өрнөдийн орнууд гаргасан хорио цээрээсээ болж эдийн засгаараа хохирон хэдэн тэрбум еврогийн алдагдалд орж байгаа юм. Монгол улс нь Ази-Европын эдийн засгийн холбоо, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС-ын холбоо зэрэг олон улсын байгууллагуудад оролцон ажиллах хэрэгтэй. Улс төр, эдийн засгийн шийдвэргүй, зориггүй олон жил болж байгаа нь Монгол улсын үндэсний эдийн засгийг үгүй болгож иргэдийг ихээр хохироож байна.

Өнөөдөр Дорнодын Эдийн засгийн форум нь Ази-Номхон далайн бүсд олон улс орны хамтран ажиллах, дэлхийн эрэлт хэрэгцээтэй томоохон талбар болж чадсан. Оросын зах зээлээс барууны компаниуд гарсанаар ДЭЗФ-2022 форум нь Ази-Номхон далайн бүс, Ойрхи Дорнод, Африкийн орнуудад ОХУ-тай хамтран ажиллах сайхан боломжууд нээж өгч байна. ОХУ, БНХАУ хоёр гүрэн өнөөгийн цаг үед улс төр, эдийн засгийн лидер улс болсон нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс Дорнодын Эдийн засгийн форум нь дэлхийн эдийн засгийн олон жилийн түншлэлийн хамтрагчидаа олох томоохон хэрэгсэл болно. Энэхүү түүхэн боломжийг манай улс зөвөөр, үр бүтээлтэй ашиглах нь Монгол улсын цаашдын хөгжилд томоохон тулах цэг болж өгнө.

Иймээс Дорнодын Эдийн засгийн форум-2022 арга хэмжээнд оролцох монголын төлөөлөгчид бодитоор хэрэгжих ажил хэрэгч саналтай ирж оролцоно гэдэгт итгэж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ

Огноо:

,

Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.

Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна

Огноо:

,

Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.

Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.

Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ12 цаг 27 минут

Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг ...

Тод мэдээ12 цаг 32 минут

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж...

Тод мэдээ12 цаг 36 минут

Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэл...

Тод мэдээ12 цаг 39 минут

Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооц...

Өнөөдөр12 цаг 43 минут

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ12 цаг 48 минут

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томи...

Тод мэдээ12 цаг 52 минут

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажил...

Тод мэдээ12 цаг 56 минут

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар ...

Өнөөдөр13 цаг 3 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр13 цаг 6 минут

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Тод мэдээ2025/06/18

“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо

Өнөөдөр2025/06/18

Энэ жилийн Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлгүүд

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/06/18

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/06/18

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Тод индэр2025/06/18

Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна

Тод мэдээ2025/06/18

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томи...

Тод мэдээ2025/06/17

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Тод мэдээ2025/06/17

Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 3...

Тод мэдээ2025/06/17

ЕБС-иуд 2024-2025 оны хичээлийн жилд танхимаар бүрэн хичээллэж дууса...

Тод мэдээ2025/06/17

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэ...

Тод мэдээ2025/06/17

Ерөнхий сайд Иргэний зориг ногоон намд зөвшилцөх санал хүргүүлжээ

Тод мэдээ2025/06/17

УИХ: Өнөөдөр болох хэлэцлүүлэг, сонсгол

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Тод мэдээ2025/06/17

ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөл...

Тод индэр2025/06/17

Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгий...

Өнөөдөр2025/06/17

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Санал болгох