Тод мэдээ
“Гамшгийн эрсдэлийн даатгалын хууль”-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийн хэлэлцүүлэг боллоо
Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд “Гамшгийн эрсдэлийн даатгалын хууль”-ийн төслийг боловсруулж байна.
Сангийн сайдын тушаалаар тус хуулийн төслийг боловсруулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, шаардлагатай статистик мэдээлэл болон холбогдох талуудын оролцоог хангах, хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг өргөн барих чиг үүрэгтэй байгуулагдсан ажлын хэсгийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
“Гамшгийн эрсдэлийн даатгалын хууль”-ийн төслийг боловсруулж батлуулсанаар гамшгийн эрсдэлийг бууруулах, эрсдэлийг шилжүүлэх тогтолцоонд нэгэн том алхам хийх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
-
Өнөөдөр2022/03/04
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана
-
Өнөөдөр2020/01/21
Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан болов
-
Тод индэр2020/01/15
Х.Мандахбаяр: Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон практик руу эргэн орж болохгүй
-
Тод мэдээ2021/04/15
Хотын дарга зам засварын ажлыг цалгардуулахгүй байхыг анхаарууллаа
Сэтгэгдэл