Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Оточ Манрамба Их сургуулийн элсэлтийн бүртгэл явагдаж байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Уламжлалт анагаах ухааны Оточ Манрамба Их сургуулийн элсэлтийн бүртгэл энэ өдрүүдэд явагдаж байна. Тус сургууль нь 1991 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 31 жилийн хугацаанд бакавлаврын түвшинд Уламжлалт анагаах ухааны хүний их эмч, Уламжлалт анагаах ухааны cувилагч, Эмзүйч, Буддын судлаач, Уламжлалт анагаах ухааны сувилагч /дипломын/, Төгсөлтийн дараах докторантур, магистрантур, резидентийн болон төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх, зургаан сар ба түүнээс дээш багц цагийн сургалтыг тус тус явуулсаар иржээ.  

Тус сургууль энэ оны зургаадугаар сарын 22-нд 21 дэх удаагийн төгсөлтөө хийсэн бөгөөд өнгөрсөн 31 жилийн хугацаанд Уламжлалт анагаах ухааны хүний их эмч 697, УАУ-ы Сувилагч 59, Буддын судлаач 8, Эм зүйч 21, Уламжлалт анагаах ухааны 98 магистрыг тус тус төгсгөжээ. Монгол Улсын хэмжээнд 7 сургуулийг УАУ-ы Их эмчийн мэргэжлээр 3632 төгсөгч төгсжээ. Үүний 697 нь ОМИС-ийн төгсөгчид байх бөгөөд тэдний 94 хувь өнөөдөр мэргэжлээрээ ажиллаж байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа – 2050”-д Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж экспортод гарах гарцыг дэмжин “брэнд” болгоно хэмээн заасан. Тэгвэл ОМИС-ийн хувьд байгуулагдсан цагаасаа Монголын УАУ-ыг өөрийн оронд хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн олон оронд сурталчлан хөгжүүлсээр ирсэн байна. Тодруулбал, сургуулийг үүсгэн байгуулагч, захирал Д.Нацагдорж Хятад, Англи, Швейцар, АНУ, Болгар, ОХУ,Тува, Итали, Испани, Япон, Польш, Герман, Чех, Австрали, Вьетнам, Дани, Бельги, Солонгос, Непал улсад ажиллаж байлаа. Өнөөдөр түүний шавь нараас 40 гаруй УАУ-ы Их эмч, гадны 15 оронд эрүүл мэндийн салбар, их дээд сургуулиуд болон бусад эмнэлэг, сургалтын байгууллагуудад мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна. Мөн дотоодод ЭМЯ, Нийслэлийн ЭМ-ийн Газар, Онцгой байдал гэхчилэн төр захиргааны байгууллагууд, хөдөө орон нутаг, үндэсний төвүүдэд болон өөрийн хувийн эмнэлгийг нээн ажиллуулж байгаа нь ажил эрхлэлтээрээ номер нэг сургууль болохыг харуулдаг. Үүний цаана сургалтын чанар, хичээлийн хөтөлбөр эрхгүй анхаарал татдаг юм. Энэ тухай сургуулийн Дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэгээс тодруулахад: “Хэдэн мянган жилийн өмнөөс монголчууд анагаах ухааны эрдэмтэн мэргэдийг сургаж ирсэн сургалтын хөтөлбөрөөр оюутнуудаа сургаж ирсэнд манай амжилт оршиж байгаа юм. Оточ Манрамба Их сургуулийн явуулж байгаа энэ сургалтын тогтолцоо 16-р зууны үед бэхжиж тогтсон” тухай ярьсан нь бий. Энд Уламжлалт анагаах ухааны хичээл 70 хувь, өрнийн анагаах ухааны хичээл 30 хувьтай орохоос гадна Буддын сургаалыг үздэг нь чадварлаг мэргэжилтнээс гадна “чанартай” хувь хүнийг бэлтгэн төгсгөж буй нь өнөөдрийг хүртэлх цаг үеийн амжилтын нууц юм.

Энд нэмэхэд, энэ хамт олон дээд боловсролын болон Уламжлалт анагаах ухааны талаар төрөөс баримталж байгаа бодлогыг амжилттай хэрэгжүүлж, эрүүл мэндийн салбарт чадварлаг эмч, мэргэжилтнүүдийг сурган бэлтгэсээр ирлээ. Төрөөс УАУ-ы талаар баримталж буй бодлого, Боловсрол, Эрүүл мэндийн сайдын тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, БМИҮЗ-өөс байгууллагын Магадлан итгэлжлэлд 3 удаа магадлан итгэмжлэгдсэн. 2021 онд УАУ-ы Хүний их эмчийн бакалаврын хөтөлбөрийг Магадлан итгэмжлүүлсэн сургууль юм.











Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ

Огноо:

,

Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.

Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.

Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.

Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.

“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.

Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.

Хоёр улс:

    2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
    2011 онд “Иж бүрэн түншлэл”
    2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв

Огноо:

,

Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.

Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.

Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.

Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/07/03

"Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо ц...

Дэлхий нийтээр..2026/07/03

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал за...

Үйл явдал2026/07/03

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсы...

Үйл явдал2026/07/03

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн б...

Дэлхий нийтээр..2026/07/03

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Үйл явдал2026/07/03

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үй...

Үйл явдал2026/07/01

Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгд...

Үйл явдал2026/07/01

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эх...

Үйл явдал2026/07/01

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмж...

Үйл явдал2026/07/01

Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн х...

Үйл явдал2026/07/01

“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо

Үйл явдал2026/07/01

Оюутолгойн хэлэлцээрийг Монголд ашигтай хувилбараар тохиролцлоо

Үйл явдал2026/07/01

Зорчих эгнээ хааж зогсох нь түгжрэл, ослын эрсдэлийг нэмэгдүүлнэ

Хэн юу хэлэв...2026/07/01

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжи...

Үйл явдал2026/06/30

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагааг танил...

Үйл явдал2026/06/30

Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал2026/06/30

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сон...

Хэн юу хэлэв...2026/06/30

Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалду...

Үйл явдал2026/06/30

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Үйл явдал2026/06/30

“Хамгаалсан байгаль - Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эх...

Үйл явдал2026/06/30

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ

Үйл явдал2026/06/30

Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” ...

Дэлхий нийтээр..2026/06/29

Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээд...

Дэлхий нийтээр..2026/06/29

Трамп дижитал үйлчилгээний татвар ногдуулсан орнуудад 100 хувийн имп...

Үйл явдал2026/06/29

Анхааруулга!

Үйл явдал2026/06/29

Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөв...

Үйл явдал2026/06/29

Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд...

Үйл явдал2026/06/29

Хөвсгөл нуур орчимд олон улсын стандартад нийцсэн хог хаягдлын байгу...

Үйл явдал2026/06/29

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Үйл явдал2026/06/25

Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгө...

Санал болгох