Тод индэр
Ж.Ганбат: Уурхайчдын цалин, урамшууллыг хөндөхгүй

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат 2022-11-11 компанийн зарим удирдлагуудын хамт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций дэх уурхайд ажиллаж, уурхайн удирдлагууд болон уурхайчдын төлөөлөлтэй уулзаж Засгийн газрын бодлого үйл ажиллагаа, цаашид хэрхэн ажиллах талаар холбогдох чиглэлээ хүргүүлснээс гадна уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж зарим асуудлыг шийдвэрлэлээ.
Тэрээр салбарын удирдлага, уурхайчдын төлөөлөлтэй уулзах үеэр Засгийн газраас энэ ондоо багтаан 500.0 сая ам.доллар оруулж ирэх үүрэг өгснийг хэрэгжүүлэх нь бидний нэн тэргүүний зорилго юм.
Зорилгоо биелүүлэхийн төлөө бид маш сайн баг болж хамтарч ажиллах шаардлагатай бөгөөд ямар ч тохиолдолд уурхайн ажилтнуудын эрх агшийг нэгдүгээрт тавьж ажиллах ба цалин, хангамж, урамшууллыг компанийн холбогдох дотоод журам, захиргаа, үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээнд заасны дагуу бүрэн олгох болно.
Цаашид “Эрдэнэс Тавантолгой” ХК сардаа 2.5 сая тонн нүүрс борлуулдаг горимд шилжүүлж, жигдрүүлэхээр ажиллаж байна. Бид төрийн өмчит компанид ажиллаж байгаа учир манлайлах хэрэгтэй хэмээн танилцууллаа.
Уулзалтын үеэр уурхайн мастер А.Батаа, 2022 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хууль уурхайд хэрэгжих эсэх тухай лавлаж асуулаа.
Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат: Хуулийн хүрээнд ажиллах ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзаж таны энэ асуудлыг тавьсан бөгөөд хууль зөрчсөн, хуулиас гадуур аливаа шаардлага тавихгүй. Мэдээж сайжруулах, зүйлс байгаа, тухай бүрд нь холбогдох шийдвэрүүдээ гаргаад засаж залруулаад явна гэлээ.
2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор нийт 13.6 сая.тн нүүрс экспортод гаргасны 8.7 сая.тн нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрс тээвэрлэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд тээвэрлэлтийн тоо ихсэж, тээвэрлэлт дээр доголдол үүсэж буй. Тиймээс Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Гаалийн ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох төрийн байгууллагын удирдлагуудтай газар дээр нь ажиллаж шаардлагатай зарим шийдвэрийг гаргалаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.