Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Монгол төрийн түүхэнд баталсан 4 үндсэн хуулийг нэгэн зэрэг олонд дэлгэлээ

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Үндсэн хууль-30 жил” үзэсгэлэнийн нээлт Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр (2022.01.13) боллоо.

Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн онд Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, ололт, амжилтыг бататган бэхжүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж 97 дугаар тогтоол баталсан бөгөөд тус тогтоолын хүрээнд Үндсэн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, эрхэмлэн дээдлэх ухамсар соёлыг төлөвшүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хууль-30 жил” үзэсгэлэнг Архивын ерөнхий газар, Монголын үндэсний музейтэй хамтран зохион байгуулж байна.  

Үзэсгэлэнг нээж УИХ-ын дэд дарга, Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дарга Т.Аюурсайхан хэлсэн үгэндээ  “… Ардчилсан шинэ Үндсэн хуулиараа бид Монгол Улс ардчилсан улс болохоо, ардчиллын замаар цаашид тууштай замнахаа дэлхий ертөнцөд зарлан тунхаглаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг эрхэмлэсэн хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулахаа илэрхийлж, улс үндэстнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тамгалан баталгаажуулсан. Өнөөдөр нээлтээ хийж буй үзэсгэлэнгийн үзмэрүүд  нь Үндсэн хуульт байгууллын болон Үндсэн хуулийн түүх, төрт ёс, түүхэн уламжлалыг олон нийтэд, ялангуяа хүүхэд залууст таниулах, Үндсэн хуулийг эрхэмлэн дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой. Найман өдөр үргэлжлэх үзэсгэлэнд саатан морилж, үзэж сонирхохыг нийт иргэддээ уриалж байна. Үндсэн хуулийн түүх гэдэг бол тусгаар Монгол Улсын түүх юм шүү” гэж тэмдэглэв.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хуулийг эрхэмлэн дээдлэх, олон нийтэд тайлбарлан таниулах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийг уг эхээс нь хуулбарлан бүтээж, Үндэсний музейд залах тухай зарлиг гаргасныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцуулаад уг эхээс нь гэрэл зургийн аргаар хуулбарлан нэг хувь бүтээсэн Үндсэн хуулийг Монголын үндэсний музейн захирал Л.Жаргалд гардууллаа.

Үзэсгэлэнд 1924, 1940, 1960, 1992 Үндсэн хуулийг анх удаа нэг дорж байрлуулж, олон нийтэд дэлгэн үзүүлж буйгаараа онцлог юм. Мөн БНМАУ, Монгол Улсын Төрийн сүлд, далбаа болон үе үеийн Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлахтай холбоотой гарсан зарлиг, тогтоол, шийдвэр, хэлсэн үг, ухуулах бичиг, зааварлан сургах бичиг зэргийг архивын эх баримтаар нь дэлгэжээ. Мөн Үндсэн хуулийн төслийн хувилбарууд, иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, Улсын Бага Хурал, Ардын Их Хурлын чуулганы тэмдэглэл зэрэг эд өлгийн зүйлсийг нийтийн хүртээл болгож байна.

Нээлтийн үеэр үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Э.Ариунтуяа зочдод тайлбарлан, үзүүллээ. Үзэсгэлэнг үзэж сонирхсон зарим хүмүүс сэтгэгдлээ хуваалцав. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эх хууль маань ямар их замнал туулж ирснийг,  хэрхэн бичигдсэнийг хүүхэд залууст танин мэдүүлэх нь их чухал гэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Ундрам Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй арга хэмжээнүүдэд өндөр ач холбогдол өгч байгаа. Энэхүү үзэсгэлэнд Үндсэн хуулийн түүхийг эх хувиар нь дэлгэсэн нь үнэхээр бахархууштай гэв.

Ардын Их Хурлын 430 дугаар тойргийн депутат Д.Тогооч Үндсэн хуулийг батлалцсан депутатууд иргэдийнхээ хүсэл  зоригийг биелүүлж, зохих ёсоор батлуулахад мэддэг чаддагаа зориулсны үрээр аятай сайхан хууль болсон хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн бол Үндсэн хууль судлаач П.Амаржаргал 1924 оны Үндсэн хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд асан Балингийн Цэрэндоржоор ахлуулсан ажлын хэсэг хэрхэн ажиллаж, боловсруулсан тухай баримтууд, түүнээс хойших Үндсэн хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн бичгүүд эх хувиараа байгаа нь Үндсэн хууль судлаачдад, сонирхогчдод маш үнэтэй, үзүүштэй материалууд. Энэ бүгдийг ард түмэнд түгээн дэлгэрүүлэх нь маш зүйтэй хэмээв.

Үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл Монголын Үндэсний музейн нэгдүгээр давхрын танхимд байрлах юм. Ард иргэд үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой аж. Үзэсгэлэнгийн нээлтэд хууль тогтоогчид, Ардын Их Хурлын депутатууд болон УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга, Ерөнхийлөгчийн Хууль цаазын бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаачид зэрэг төлөөллүүд оролцов.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ

Огноо:

,

Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.

Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна

Огноо:

,

Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.

Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.

Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ13 цаг 8 минут

Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг ...

Тод мэдээ13 цаг 13 минут

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж...

Тод мэдээ13 цаг 17 минут

Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэл...

Тод мэдээ13 цаг 20 минут

Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооц...

Өнөөдөр13 цаг 24 минут

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ13 цаг 29 минут

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томи...

Тод мэдээ13 цаг 33 минут

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажил...

Тод мэдээ13 цаг 37 минут

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар ...

Өнөөдөр13 цаг 44 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр13 цаг 47 минут

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Тод мэдээ2025/06/18

“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо

Өнөөдөр2025/06/18

Энэ жилийн Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлгүүд

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/06/18

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/06/18

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Тод индэр2025/06/18

Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна

Тод мэдээ2025/06/18

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томи...

Тод мэдээ2025/06/17

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Тод мэдээ2025/06/17

Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 3...

Тод мэдээ2025/06/17

ЕБС-иуд 2024-2025 оны хичээлийн жилд танхимаар бүрэн хичээллэж дууса...

Тод мэдээ2025/06/17

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэ...

Тод мэдээ2025/06/17

Ерөнхий сайд Иргэний зориг ногоон намд зөвшилцөх санал хүргүүлжээ

Тод мэдээ2025/06/17

УИХ: Өнөөдөр болох хэлэцлүүлэг, сонсгол

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Тод мэдээ2025/06/17

ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөл...

Тод индэр2025/06/17

Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгий...

Өнөөдөр2025/06/17

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Санал болгох