Чөлөөт бүс
Тультраа буюу шулга яриа эмчлэгддэг

Бидний дунд тультраа буюу шулга ярьдаг хүн олон байдаг. Бага насны хүүхдийн хувьд хэл ярианы хөгжил хараахан гүйцээгүй, эсвэл эх, эцэг нь эрхлүүлэн өөрсдөө тультраатан дуурайсан зэргээс болоод нэг хэсэгтээ л шулганах нь бий.
Тэд өсөж томроод бие дааж эхлэх үедээ аажмаар засарчихдаг. Тультраа хүүхдүүд арслан, нохойг дуурайн архирахдаа “Р” үсгийг зүгээр хэлээд байдаг. Энэ бол тультраа нь түр зуурын буюу засах магадлалтай гэсэн үг. Эдгээр оролдлогыг хийсэн ч засрахгүй бол тультраатах шалтгаан нь хэл ярианд оролцдог аль нэг эрхтэнд гажиг өөрчлөлт байна гэж оношилно.
Ихэнх тохиолдолд шүдний буруу ургалт, давхар дотогшоо ургалттай, хэлийг хатгахаар хурц үзүүртэй гэх мэт хэлний чөлөөтэй хөдөлгөөнд саад болохоор байрласан, тагнай нь төрөлхийн хавтгай, эсвэл цоорхой, цаашаа их хонхойсон, зөөлөн тагнай болон, хэлний төрөлхийн, олдмол саа өвчин зэргээс болж шулга ярьдаг.
Цөөнгүй тохиолдолд сонсголын сулралтай, дүлий хүмүүс дутуу мэдрэмжээсээ болоод тультраатдаг. Түүнээс гадна зөв зүгээр ярьдаг байсан хүмүүс төв мэдрэлийн системийн өвчин, голдуу цус харвалтын дараа тультраатах нь элбэг бөгөөд гар, хөл салгалах, сааждагтай адил бусад эрхтэн ч тийм байдалтай болдог байна.
Оношлоход төвөгтэй биш ч төрөлхийн болон саажилтаас үүссэн тультрааг засахад нилээн төвөгтэй. Юуны өмнө тультрааг үүсгэж байгаа шалтгааныг олж эмчилгээ хийнэ. Тухайлбал, буруу ургасан шүдийг авах, тэгшлэх бэхэлгээ хийх, тагнайны гажгийг мэс заслын аргаар нөхөн, цус харвалтын үр дагаврыг эмчлэх, хэлний байнгын дасгал хийлгэх зэргээр эмчилгээний төрлийг сонгон хийнэ. Тультраа хүмүүс дуу дуулахдаа зүгээр болдог. Тиймээс засагдах магадлал өндөр байдаг.
Чөлөөт бүс
Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна
Чөлөөт бүс
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй
Хаврын улиралд буюу гуравдугаар сарын сүүлээс хачигт халдварын өвчлөл нэмэгддэг. Өнгөрсөн 2003-2024 онд хачигт халдварын нийт 3080 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ.
Улмаар ХӨСҮТ-ийн нэгдүгээр тасагт хачигт риккетсиоз оношоор таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр хүмүүс Төв, Завхан аймаг, Багануур дүүрэгт хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй.
Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Иймээс агаар салхинд гарч, аялж зугаалахдаа малгай, тод өнгийн битүү хувцас өмсөж, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж, хачигт хазуулахаас сэргийлээрэй.
Мөн хачигт хазуулсан тохиолдолд хэрхэн зөв арга хэмжээ авах талаар ХӨСҮТ-ийн цахим хуудаснаас харах боломжтой.
Чөлөөт бүс
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
Металл утас, усан хээ, тасралттай металл утсан болон товгор элемент, холограм дардас бүхий Соёмбо, хэт ягаан туяанд гэрэлтэж харагдах хамгаалалтын элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгаалалтын элемент бүхий уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байна.
Сонирхуулахад, 5000-ын дэвсгэртийг мөн 1995 онд, 1000-ын дэвсгэртийг анх 1993 онд гүйлгээнд гаргасан бөгөөд мянгатын дэвсгэртийг найман удаа шинэчлэн хэвлүүлжээ.
-
Өнөөдөр2021/01/12
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
-
Өнөөдөр2023/07/19
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод индэр2025/01/13
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэн...
-
Тод мэдээ2025/01/13
Нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг иргэдийн амьдралын чанарт үзүүлэх нөлөөлөл, ач х...