Тод мэдээ
“Web awards-2021” тэргүүн наадмаас цахим салбарын шилдгүүдийг тодрууллаа

Монголын цахим салбарынхны хүсэн хүлээдэг “Web awards-2021” тэргүүн наадам өнөөдөр Корпорайт конвейшн центрт боллоо. Тэргүүн наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар хамтран хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. Харин энэ удаагийнх цар тахлын онцгой нөхцөл байдлын үед цахим орчинд нийгмийн хариуцлагаар тэргүүлэгчид Монголын нийгэм болон цахим орчинд хамгийн нэр хүндтэй эрхмүүдээс шагналаа гардан авснаараа онцлог байлаа.
Тус наадамд нийт 18 номинацид 60 гаруй сайт нэр дэвшин өрсөлдөж дараах сайтууд тэргүүлжээ.
- Zindaa.mn “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Мэдээллийн шилдэг сайт”
- Tovch.mn “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт”
- Peak.mn “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт”
- Livetv.mn “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт”
- Nutag.mn “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Орон нутгийн шилдэг сайт”
- Shilen.mn “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт”
- Ulaanbaatar.mn “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Төрийн байгууллагын шилдэг сайт”
- Ett.mn “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Бизнесийн шилдэг сайт”
- UBcаb.mn WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Шилдэг аппликэйшн хөгжүүлэгч”
- Арт плас дизайн ХХК “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Шилдэг вэб сайт хөгжүүлэгч”
- Isee.mn “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Сайтын шилдэг бүтээл”-ийн тэргүүлэгч боллоо.
Мөн “Web awards”-ын хамгийн онцлох үйл явдлын нэг нь олон нийтийн санал асуулга, цахим салбарын экспертүүдийн саналаар Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтнээр П.Цагааныг, Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтнээр Тордайн Ганболдыг тодруулсан явдал байлаа. П.Цагаан компанийхаа хөрөнгөөр Улаанбаатар хотод Мөсөн гулгуурын талбай байгуулж ашиглалтад оруулснаас гадна Монголын үндэсний спортын нэг болох байт сурын харваачдад бэлтгэл сургуулилт хийх, цэц мэргэнээ сорих Байт харвааны талбайг барьж байгуулж өгчээ. Харин Тордайн Ганболдыг 2020-2021 онд цахим орчинд эерэг, хүнлэг хандлагыг түгээн дэлгэрүүлж олон айл, гэр бүл, хувь хүнд тусалж, нийгэмд шударга ёс, хариуцлагатай байхад манлайлж буйг онцлон Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтнээр тодруулсан байна.
Халаагаа өгч буй энэ 2021 онд Монголын хэвлэл мэдээллийн салбарт нэгэн зууны түүхийг бүтээлцсэн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой тохиож буй. Монгол Улсыг гадаадад сурталчлах хариуцлагатай үүргийг өнөөдрийг хүртэл хүлээж буй МОНЦАМЭ агентлаг цахим салбарт олон улсын 5 хэлээр мэдээ мэдээлэл түгээдэг www.montsame.mn сайтыг эрхлэн гаргадаг билээ. Тиймээс 5 дахь удаагийн “Web awards”-аар Монголын сайтын холбоо www.montsame.mn сайтыг онцлон “Web awards-2021”-ын дээд шагнал “Хүндэт цом”-ыг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Монголын цахим салбарын “Web awards-2021” тэргүүн наадмын шилдгүүд:
- “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын дээд шагнал “Хүндэтгэлийн цом” –ын эзнээр Montsame.mn
- “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтэн-ээр П.Цагаан
- “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэн”-ээр Тордайн Ганболд
- “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний цахим үйлчилгээ”–ээр Гэрэгэ системс ХХК
- “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг хөрөнгө оруулалт”–аар Эрдэнэс таван толгой ХК
- “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг бүтээн байгуулалт”–аар Grand Marshal luxury villas
- “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг үйлдвэр” – ээр Таван толгой түлш ХХК тодорлоо.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС