Тод мэдээ
БГД-ийн ИТХ товлосон асуудлуудаа амжилттай хэлэлцэж, өндөрлөлөө


МАН, АН, ХҮН намын төлөөллүүд цахим, танхимын хэлбэрээр 76,8 хувийн ирцтэйгээр оролцсон.

Хуралдаанаар:
-Дүүргийн 2021 оны төсвийн тодотгол хэлэлцэх тухай асуудал
-Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудал
-Хороодын хилийн цэс өөрчлөх тухай асуудлыг уламжлах тухай
-Дүүргийн ИТХ-ын үйл ажиллагааны тайланг тус тус хэлэлцүүлсэн юм.
Энэ өдөр Баянгол дүүргийн ИТХ-ын нийт төлөөлөгчид ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө санал нэгдэн, хэлэлцсэн асуудлуудыг дэмжин баталлаа.

Засаг дарга Ө.Сумъяабаатар: “Дүүргийн ЗДТГ-аас танилцуулсан асуудлуудтай танилцан, санал, шүүмжлэлээ өрнүүлэж, хэлэлцэн дэмжсэн нийт төлөөлөгчиддөө талархал илэрхийлье. Эдгээр дэмжлэг нь эргээд бидэнд их ажил, их хариуцлагыг үүрүүлж байгаа юм. 2022 онд илүү бүтээлчээр хамтран ажиллах болно” хэмээн хэлсэн.

Онцлоход: Хөдөлмөрийн Үндэсний намын төлөөлөгч Н.Энхчимэг хуралдааны төгсгөлд Дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Засаг дарга Ө.Сумъяабаатар болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Даваажаргал нар 2021 онд дүүрэг орон нутгаа амжилттай сайн удирдаж ажиллалаа. Анх удаа сонгогдсон төлөөлөгчийн хувьд өмнөх жилтэй харьцуулан дүгнэх боломжгүй ч дүүргийн ард иргэддээ тулгамдаж буй үндсэн асуудлуудыг шийдэх, ажилдаа ул суурьтай хандах, ажлыг хийж бүтээе гэсэн сэтгэлд нь онцгойлон талархал илэрхийлье. Энэ бол ард иргэдийн төлөөлөл болж төрд сонгогдон ажиллаж буй төлөөлөгчийн хувиар бие биедээ хүндэтгэлтэй хандах зарчим юм” гэв.

Нэг жилийн ойн босгон дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж цаг үеийн томоохон асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн дүүргийн ИТХ-ын нийт төлөөлөгчдөдөө талархал илэрхийлье!




Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2024/04/03
Метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийн хоёрдугаар үе шатыг з...
-
Тод мэдээ2021/05/21
УИХ-ын дарга Улаанбаатар-Эрхүүгийн цахим буухиад оролцож, үг хэллээ
-
Өнөөдөр2021/01/26
СБД-ийн зарим хороодод хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо
-
Өнөөдөр2019/12/10
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно