Чөлөөт бүс
“Төв аймгийн сүм хийдийн лам нарын бүртгэл” эмхэтгэл хэвлэгдлээ

Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэн хамтран Тусгай архивд хадгалагдаж буй 1932-1938 оны Төв аймгийн сүм хийдийн лам нарын бүртгэлийг эмхтгэн гаргалаа.
Уг эмхтгэлд Дотоод явдлын яамны Шашны хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны явцад үүсч бий болсон Төв аймгийн 35 сумын 8400 гаруй лам нарын бүртгэл, Төв аймгийн сүм хийдийн газрын зургийг багтаажээ. Мөн судлаачид Төв аймгийн лам нарын бүртгэлийг бүрэн гаргах үүднээс Төв аймгийн засаг захиргааны бүтцийг 1931 оны байдлаар хамруулан гаргажээ.
Чөлөөт бүс
Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна
Чөлөөт бүс
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй
Хаврын улиралд буюу гуравдугаар сарын сүүлээс хачигт халдварын өвчлөл нэмэгддэг. Өнгөрсөн 2003-2024 онд хачигт халдварын нийт 3080 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ.
Улмаар ХӨСҮТ-ийн нэгдүгээр тасагт хачигт риккетсиоз оношоор таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр хүмүүс Төв, Завхан аймаг, Багануур дүүрэгт хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй.
Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Иймээс агаар салхинд гарч, аялж зугаалахдаа малгай, тод өнгийн битүү хувцас өмсөж, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж, хачигт хазуулахаас сэргийлээрэй.
Мөн хачигт хазуулсан тохиолдолд хэрхэн зөв арга хэмжээ авах талаар ХӨСҮТ-ийн цахим хуудаснаас харах боломжтой.
Чөлөөт бүс
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
Металл утас, усан хээ, тасралттай металл утсан болон товгор элемент, холограм дардас бүхий Соёмбо, хэт ягаан туяанд гэрэлтэж харагдах хамгаалалтын элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгаалалтын элемент бүхий уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байна.
Сонирхуулахад, 5000-ын дэвсгэртийг мөн 1995 онд, 1000-ын дэвсгэртийг анх 1993 онд гүйлгээнд гаргасан бөгөөд мянгатын дэвсгэртийг найман удаа шинэчлэн хэвлүүлжээ.
-
Тод индэр2020/04/22
Тойрогтоо хамгийн их, бага төсөв суулгасан гишүүд
-
Тод мэдээ2024/05/15
УНТЭ: ОХУ-ын эмч нар элэг шилжүүлэн суулгах чиглэлээр суралцлаа
-
Тод мэдээ2021/04/02
“Цаасан дарга ”О.Цогтгэрэлийг эсэргүүцэж АН-ын ҮБХ-ны гишүүд Дээд ш...
-
Тод мэдээ2025/03/14
Монгол, Польш Улс Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоолоо