Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Огноо:

,

Сэтгүүлч:

Дохио!!!  Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр  Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.

Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
2021 оны 08 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг.  Бороо орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг.  Бага зэргийн бороо орно.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.
- * -
 
2021 оны 08 дугаар сарын 26-наас 08 дугаар сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
 
26-нд зарим газраар, 27-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 27-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны тавдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 16-18 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 14-16 хэм дулаан байна.


2024 оны тавдугаар сарын 18-наас 2024 оны тавдугаар сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 18-нд говь, тал, хээрийн нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч, 19-нөөс ихэнх нутгаар дулаарч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Огноо:

,

Хайлсан цас, мөсний улмаас Алтай нуруунаас усжих Үенч, Ховд, Буянт Хангайн нууруунаас эхтэй Богд, Чигэртэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, Булган, Идэр, Сэлбэ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Хариг, Булган, Үенч үерийн аюултай түвшинг 5-10 см даван үерлэж байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлд зорчих галт тэрэгний хуваарь

Огноо:

,

Улаанбаатар-Амгалан хоорондын замд авто машин болон явган хүн өнгөрүүлэх нүхэн гарц барихтай холбогдуулан 2024 оны 05-р сарын 17 болон 24-ний өдрийн 09:20-21:20 цагийн хооронд аялах №276/34, №286/285-р зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орохыг мэдэгдэж байна. Тодруулбал:

Улаанбаатар-Замын-Үүд болон Улаанбаатар-Эрээн чиглэлийн 276/34-р галт тэргийг нэгтгэн Улаанбаатараас 21:40 цагт хөдөлж, Замын-Үүд өртөөнд 09:33 цагт хүрнэ. Замын-үүд өртөөнөөс 682-р галт тэрэг 11:00 цагт хөдөлж, Эрээн өртөөнд 11:25 цагт хүрнэ.

286/285-р галт тэрэг Улаанбаатар-Сайншанд чиглэлд Улаанбаатараас 21:55 цагт хөдөлж, Сайншандад 08:30 цагт хүрнэ. Иймд, зорчигч та бүхэн цагийн өөрчлөлттэй уялдуулан аяллаа төлөвлөөрэй хэмээн Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод индэр2024/05/17

Р.Булгамаа: Үр хүүхдээ үл хайхарч байгаа эцэг, эхчүүдэд хариуцлагын ...

Өнөөдөр2024/05/17

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Өнөөдөр2024/05/17

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Өнөөдөр2024/05/17

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлд зорчих галт тэрэгний хуваарь

Тод мэдээ2024/05/17

Монгол Улсад анх удаа спортын ачааллын дараах сэргэлт, нөхөн сэргээх...

Тод мэдээ2024/05/17

Улаанбаатар хотод олон түвшинт гүүр байгуулахад “ЖАЙКА”-...

Тод мэдээ2024/05/17

Токио хотын Захирагч Юрико Койкэтэй хамтран ажиллах санамж бичиг үзэ...

Тод мэдээ2024/05/17

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн...

Тод мэдээ2024/05/17

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль эцэслэн батлагдлаа

Өнөөдөр2024/05/17

Тогооч нарт зориулсан олон үндэстний хоолны сургалт болж байна

Тод мэдээ2024/05/17

“Улаанбаатар марафон 2024” өдөрлөгийн сайн дурын ажилчды...

Тод мэдээ2024/05/16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлэ...

Өнөөдөр2024/05/16

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Өнөөдөр2024/05/16

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Тод мэдээ2024/05/16

Хануйн голын 109.15 у/метр гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо...

Тод мэдээ2024/05/16

Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгө...

Өнөөдөр2024/05/16

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Тод мэдээ2024/05/16

Ерөнхийлөгч гавьяат тамирчин Ц.Раднаад хүндэтгэл үзүүллээ

Тод мэдээ2024/05/16

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийг сунгах талаар санал сол...

Тод мэдээ2024/05/16

У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл о...

Өнөөдөр2024/05/15

Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр

Тод мэдээ2024/05/15

Ойн улаан хачгийн тархалтын шинэ цэг илрүүллээ

Тод мэдээ2024/05/15

Хянан шалгах түр хорооны ээлжит сонсголыг 5 дугаар сарын 21, 22-ны ө...

Өнөөдөр2024/05/15

Энэ онд нийслэлийн хэмжээнд 17 байршлын замыг засаж, шинэчилнэ

Тод мэдээ2024/05/15

Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд су...

Өнөөдөр2024/05/15

Д.Бат-Эрдэнэ: Сонгуулийн ил тод, нээлттэй, хяналттай зохион байгуула...

Тод мэдээ2024/05/15

УНТЭ: ОХУ-ын эмч нар элэг шилжүүлэн суулгах чиглэлээр суралцлаа

Тод индэр2024/05/15

Г.Занданшатар: Авлига, хээл хахуультай тэмцэх, шударга ёсыг тогтоох ...

Тод мэдээ2024/05/15

Шалбарсан, гэмтэлтэй цахилгааны утас ашиглахгүй байхыг зөвлөж байна

Тод мэдээ2024/05/15

Англи хэлний Pearson хөтөлбөрийг өргөжүүлэхэд ИБУИНХУ-ын дэмжлэгийг ...

Санал болгох