Тод мэдээ
2020 онд эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд 427 мянган хүн хамрагджээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр болж, Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамруулах ажлыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндлийн байгууллагаар дамжуулан зохион байгуулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.
Монгол Улсын Засгийн газар 2018 оноос урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зохион байгуулах ажлыг эхлүүлсэн. Төсвийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна.
18-аас дээш насны даатгуулагчид насны бүлгээс шалтгаалан 43-75 мянган төгрөгийн, 12 нэр төрлийн оношилгоо, шинжилгээнд хамрагдах боломжтой байна. 2020 онд эрт илрүүлгийн үзлэгт нийт 427,700 хүн хамрагдаж, 6,6 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан бол энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 38,957 даатгуулагч үзлэгт хамрагдаж, 1,55 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Тод мэдээ
Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай тэмцэнэ
2024 онд Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн 3000 га-д ойн хөнөөлт, хортон шавжтай тэмцэх ажил хийнэ.
Монгол Улсад хэрэгжиж буй “Эрүүл ой” төслийн хүрээнд Монгол Улсад газраар ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэж байгаа арга технологитой газар дээр нь танилцах, гадаадын эрдэмтдээс туршлага судлах сургалтад МУИС-ийн судлаачид, ЗГХА Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбоо” зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.
Америк, Канад улсаас ирсэн эрдэмтэд Монгол орон хөнөөлт шавжтай тэмцэхдээ дэвшилтэт технологи ашиглаж байгааг онцоллоо. Цаашид Монгол орны ойн эрүүл байдлыг хамгаалах, хадгалах талаар зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.
2024 онд Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай онгоцоор тэмцлийн ажил хийхээр төлөвлөөд байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Тод мэдээ
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа
Тод мэдээ
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, “Буян-Од” ХХК хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж, ургуулах аян өрнүүлнэ.
Энэ тухай Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг төлөөлж Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг төлөөлж тус сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Батболд, “Буян-Од” ХХК-ийг төлөөлж тус компанийн ерөнхий захирал В.Буянтогтох нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай бүхий “Говь хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хангайн бүсээс 4,000 ширхэг улиас, хайлаас модны тарьц, суулгац авчирч, тарьж, ургуулахаар боллоо.
Шаардагдах хөрөнгийг “Буян-Од” ХХК гаргах бөгөөд Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар усалгаа, арчилгаа, тордлогоог нь бүрэн хариуцна. “Буян-Од” ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тарьц, суулгац нийлүүлэх санаачилга гаргасан юм.
Тус компани 2001-2014 онд Сэлэнгэ аймгийн Тужийн нарсыг нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулж, 20 гаруй сая мод тарьж, ургуулан, ойн санд хүлээлгэн өгч байжээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн гаргаж байгаа аливаа санал, санаачилгыг Ерөнхийлөгчийн Тамгын газар бүх талаар дэмжиж, хамтран ажиллана гэдгийг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр хэллээ.
-
Тод индэр2020/08/25
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж, хоёр асуудал хэлэлцэв
-
Тод мэдээ2024/02/23
Малын хорогдол 6 хувь хүрсэн тохиолдолд малын индексжүүлсэн даатгал газар дээр н...
-
Тод мэдээ2023/12/14
“Шатахуун түгээх станцын түгээгчийн биед халдсан” гэх хэргийг шалгаж...
-
Тод мэдээ2024/03/14
“Малчин түмэндээ тусалья” хандивын бөхийн барилдаанаар нийт 192 сая ...
Сэтгэгдэл