Тод мэдээ
Өнөөдөр Улаанбаатар хотод ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалт эхэлснээс хойш 18-аас дээш насны иргэдийн 95.2 хувь буюу 907502 нь I тунд, 52.8 хувь буюу 504086 нь II тунд хамрагдаад байна.
Харин өнөөдөр буюу 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод 54 суурин цэгт, 70 явуулын автобусаар 175 багийн 979 эмч, ажилтан ажиллаж, 40395 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөөд байгаа аж.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Тод мэдээ
Монгол Улс нэгдүгээр улиралд 17.6 сая тонн нүүрс экспортлов
Монгол Улс нэгдүгээр улиралд 17.6 сая тонн нүүрс экспортолжээ. Тодбуулбал, 2024 оны 1-5 дугаар сарын 1 хүртэл манай улс 17.6 сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээ байна.
Үүнээс Гашуунсухайт боомтоор 12.7 сая.тн, Шивээхүрэн боомтоор 7.1 сая.тн, Ханги боомтоор 2.4 сая.тн, Замын-Үүд боомтоор 1 сая.тн, Булган боомтоор 1 сая.тн, Бичигт боомтоор 584 мян.тн, Хавирга боомтоор 7 мян.тн, нийт 25 сая.тн нүүрс экспортолсон байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай тэмцэнэ
2024 онд Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн 3000 га-д ойн хөнөөлт, хортон шавжтай тэмцэх ажил хийнэ.
Монгол Улсад хэрэгжиж буй “Эрүүл ой” төслийн хүрээнд Монгол Улсад газраар ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэж байгаа арга технологитой газар дээр нь танилцах, гадаадын эрдэмтдээс туршлага судлах сургалтад МУИС-ийн судлаачид, ЗГХА Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбоо” зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.
Америк, Канад улсаас ирсэн эрдэмтэд Монгол орон хөнөөлт шавжтай тэмцэхдээ дэвшилтэт технологи ашиглаж байгааг онцоллоо. Цаашид Монгол орны ойн эрүүл байдлыг хамгаалах, хадгалах талаар зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.
2024 онд Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай онгоцоор тэмцлийн ажил хийхээр төлөвлөөд байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Тод мэдээ
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа
-
Чөлөөт бүс2019/12/30
Улсын филармонийн “Баянмонгол” чуулгын уран бүтээлүүдэд Төрийн соёрх...
-
Тод мэдээ2021/08/06
Эмнэлгийн эм тариатай холбоотой иргэдийн гомдлыг 1111 тусгай дугаарт хүлээн авна...
-
Тод мэдээ2022/05/19
ЗГ: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг ба...
-
Тод мэдээ2021/04/17
Тавдугаар сард 16 удаагийн тусгай нислэгээр 2978 иргэнийг татан авна
Сэтгэгдэл