Тод мэдээ
ӨМӨЗО манай улсын хил залгаа аймгуудад тусламж үзүүлэв
Монгол-Хятадын хилийн хамтарсан комиссын хятадын талын комиссоос ӨМӨЗО-ны хил залгаа Монгол Улсын Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймаг, Замын-Үүд суманд нийт 300 мянган юанийн үнэ бүхий амны хаалт, хамгаалалтын хувцас, нүдний шил, нүүрний хамгаалалт зэрэг 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний буцалтгүй тусламж өгч буйг монголын талд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Эрээн хотын Олон улсын хурлын төвд болов.
Хүлээн авах ёслолын ажиллагаанд монголын талаас Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэл, дэд Консул Ж.Дашням, хятадын талаас ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Гадаад харилцааны газрын дарга Фу Юнчунь, Эрээн хотын дарга Лу Баодун, Хөлөнбуйр хот, Бугат хот, Эрээн хотын албаны төлөөлөгчид оролцов.
Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймаг, Замын-Үүд суманд өгөх тусламжийн барааг Замын-Үүд боомтоор, Өмнөговь аймагт өгөх тусламжийн барааг Гашуунсухайт боомтоор шуурхай нэвтрүүлэхээр тохиролцсон байна.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
-
Өнөөдөр2020/05/04
УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана
-
Тод мэдээ2024/03/21
ЗГ: Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
-
Тод индэр2019/07/18
Оюу толгойн гүний уурхайн төслийн шинэчилсэн мэдээлэл
-
Тод зураг2019/07/17
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ
Сэтгэгдэл