Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Орон нутагт зорчих иргэд очих аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авна

Огноо:

,

Сэтгүүлч:

Орон нутагт зорчих хөдөлгөөнд Улсын онцгой комиссын Шуурхай штаб хяналт тавьж зөвшөөрөл олгох 14 хоногийн хугацаа 04 дүгээр сарын 11-ний 06:00 цагаар дуусгавар болж байна.

Иймд, орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих хөдөлгөөнийг Нийслэлийн Засаг даргын 2021.04.09-ний өдрийн А/265 дугаар Захирамжийн 2.8-д зааснаар зохицуулна.

Өөрөөр хэлбэл, орон нутагт зорчих иргэн очих аймгийнхаа Онцгой комисст хүсэлтээ гарган зөвшөөрсөн шийдвэр авсан байх, ПГУ шинжилгээний 72 цагийн доторх сөрөг хариутай байх шаардлагатай юм.

 Тиймээс иргэн, хуулийн этгээд зорчих аймгийн Онцгой комиссын зөвшөөрөл гараагүй байхад зорчих чиглэлд хөдөлгөөн үйлдэж шалган нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг УОК-ын Шуурхай штабаас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Тод мэдээ

Хянан шалгах түр хорооны ээлжит сонсголыг 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд товлоло

Огноо:

,

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр / 2024.05.14 / болж гурван асуудал хэлэлцсэн талаар тус түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ гишүүдийн хамт мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Хянан шалгах түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Т.Доржханд, С.Одонтуяа, Г.Тэмүүлэн, Н.Ганибал оролцов.

Хянан шалгах түр хорооны 2024 оны 5 дугаар 14-ний өдрийн хуралдаан 09.15 цагт эхлэн 72.7 хувийн ирцтэйгээр хуралдаж,Түр хорооны сонсгол товлон зарлах тухай, Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай, Сонсголд гэрч дуудах тухай гэсэн 3 тогтоолын төслийг хэлэлцэж баталсан байна. Энэ дагуу 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Хянан шалгах түр хорооны сонсголын товыг тогтоосон гэж тус түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээллийнхээ эхэндээ онцоллоо.

Мөн тэрбээр, сонсголоор худалдан авах үйл ажиллагаа ямар хэмжээнд явагдав, хэн гэдэг албан тушаалтан ямар хэлбэрээр оролцов, хууль эрх зүйн хүрээнд хэрхэн дүгнэлт гаргав, орж ирсэн ногоон автобус стандартын шаардлагыг хангасан уу” гэсэн гурван бүлэг сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлах болно гэж тодотгов. “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос 8 хянан шалгагч, шинжээч томилогдож, сар гаруйн хугацаанд нотлох баримтыг шинжлэн судалжээ. Сонсголд нийт 98 гэрчийг оролцуулахаар дуудсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын захирамжаар хот, нийтийн аж ахуйн чиглэлээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суралцах сурагчдыг сонгон шалгаруулах “Нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх тухай” ажлын хэсгийг байгуулсан.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн хот нийтийн аж ахуйн салбарт тогтвор, суурьшилтай ажиллаж буй албан хаагчдын 18-22 насны хүүхдүүдийн судалгааг авч, сонгон шалгаруулалтын хүрээнд ганцаарчилсан ярилцлагыг тавдугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлсэн юм.

Сонгогдсон хүүхдүүд эх орондоо 11 сар герман хэлний бэлтгэлд хамрагдах юм.

Хэлний шалгалтдаа тэнцсэн тохиолдолд Герман Улсад дараах нарийн мэргэжлээр 3 жил суралцана.

  1. Метроны засварчин
  2. Нийтийн тээврийн инженер, засварчин
  3. Дулааны слесарь
  4. Цахилгаанчин
  5. Агуулах, ложистикийн мэргэжилтэн
  6. Үйлдвэрийн механикжуулалт, Мехатроник,
  7. Гүний барилга байгууламжийн инженер, мэргэжилтэн
  8. Металл
  9. Хүнсний технологич
  10. Систем, интеграцчлал мэдээллийн технолгийн мэргэжилтэн
  11. Бетон ба төмөр бетоны мэргэжилтэн
  12. Токерчин
  13. Цэцэрлэгжүүлэлт, ландшафт
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

УНТЭ: ОХУ-ын эмч нар элэг шилжүүлэн суулгах чиглэлээр суралцлаа

Огноо:

,

Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон ОХУ-ын Красноярск мужийн төв эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар элэг шилжүүлэн суулгах чиглэлээр дөрөвдүгээр сарын 16-наас нэг сарын хугацаатай суралцаж, өнөөдөр сертификатаа гардлаа.

УНТЭ-т суралцсан эмч нарын багт Красноярск мужийн эмнэлгийн П.Соболев, М.Цокаев, А.Скуратов, Е.Потылицина нар багтсан бөгөөд тэд элэг шилжүүлэн суулгах мэс заслаас гадна элэг цөсний замын мэс заслын чиглэлээр УНТЭ-ийн эмч мэргэжилтнүүдээс туршлага судалсан юм.

УНТЭ-ийн захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал Оросын эмч нарт сертификат гардуулах үеэр урьд нь бид гадагшаа явж суралцдаг байсан бол одоо гадны эмч мэргэжилтнүүдийг сургаж эхэлж буйд баяртай байна гээд “Өнгөрсөн жил бид элэг шилжүүлэн суулгах чиглэлээр олон улсын хурал зохион байгуулсан. Тэр үеэр танилцуулсан статистик мэдээлэлд манай улс элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараах амжилтаар дэлхийн өндөр хөгжилтэй орны үзүүлэлтээс илүү явж байсан. Энэ нь гадны эмч мэргэжилтнүүд манайд суралцахад нөлөөлсөн байх. Цаашид энэ чиглэлийн хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.

Сургалтад хамрагдсан эмч нарын зүгээс нэг сарын хугацаанд маш их зүйл сурч мэдэж авсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, монгол эмч нарыг өөрийн нутагтаа зочлохыг урьсан. Энэ удаагийн сургалт нь УНТЭ-ийн хувьд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд гадны эмч мэргэжилтнүүдийг өөрийн эмнэлэгт сургасан анхны тохиолдол бөгөөд цаашид бусад улс орны эмч мэргэжилтнийг эх орондоо сургаж туршлага хуваалцахад бэлэн байгаа юм.

УНТЭ-т 2011 оноос элэг шилжүүлэн суулгаж эхэлсэн бөгөөд 2014 оноос монгол эмч нар бие даан энэхүү мэс засал эмчилгээг амжилттай хийж буй юм.

Энэ хугацаанд 260 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгасан байна.

Түүнчлэн ОХУ-ын Буриад улсаас эмч мэргэжилтнүүдээ манайд сургах хүсэлтээ ирүүлсний дагуу сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2024/05/15

Хянан шалгах түр хорооны ээлжит сонсголыг 5 дугаар сарын 21, 22-ны ө...

Өнөөдөр2024/05/15

Энэ онд нийслэлийн хэмжээнд 17 байршлын замыг засаж, шинэчилнэ

Тод мэдээ2024/05/15

Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд су...

Өнөөдөр2024/05/15

Д.Бат-Эрдэнэ: Сонгуулийн ил тод, нээлттэй, хяналттай зохион байгуула...

Тод мэдээ2024/05/15

УНТЭ: ОХУ-ын эмч нар элэг шилжүүлэн суулгах чиглэлээр суралцлаа

Тод индэр2024/05/15

Г.Занданшатар: Авлига, хээл хахуультай тэмцэх, шударга ёсыг тогтоох ...

Тод мэдээ2024/05/15

Шалбарсан, гэмтэлтэй цахилгааны утас ашиглахгүй байхыг зөвлөж байна

Тод мэдээ2024/05/15

Англи хэлний Pearson хөтөлбөрийг өргөжүүлэхэд ИБУИНХУ-ын дэмжлэгийг ...

Өнөөдөр1 өдөр.өмнө

Гамшиг, осол, аюулт үзэгдлийн 125 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэ...

Өнөөдөр1 өдөр.өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих авто замын төслүүдийг шуурхай ...

Тод мэдээ1 өдөр.өмнө

Соёлын биет өвийн эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан хэргий...

Тод мэдээ1 өдөр.өмнө

"Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног" эхэллээ

Өнөөдөр1 өдөр.өмнө

Бага тойруугийн авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ...

Тод мэдээ1 өдөр.өмнө

Бүх боомтоор ХАА-н гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүү...

Өнөөдөр1 өдөр.өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 11 хувь болгов

Тод мэдээ1 өдөр.өмнө

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөл...

Тод мэдээ1 өдөр.өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч...

Тод мэдээ1 өдөр.өмнө

Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна

Тод мэдээ2024/05/13

Булган аймгийн Дашинчилэн сумын ойд улсын начин Б.Түмэндэмбэрэл түрү...

Тод мэдээ2024/05/13

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулна

Тод мэдээ2024/05/13

Зудын улмаас зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргү...

Тод мэдээ2024/05/13

Монгол Улсын Ерөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочил...

Тод мэдээ2024/05/13

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг засварлаж байна

Тод мэдээ2024/05/13

Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ

Тод мэдээ2024/05/13

Сэлэнгэ аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг унтрааха...

Өнөөдөр2024/05/13

Хоёр орны хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль э...

Өнөөдөр2024/05/13

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Өнөөдөр2024/05/13

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Тод мэдээ2024/05/10

Цахим худалдаа, дижитал эдийн засгийн асуудлаарх Засгийн газар хооро...

Тод мэдээ2024/05/10

Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа

Санал болгох