Дэлхий нийтээр..
Д.Үүрцайх: Еөк Цэцэд айлчилсны хэрэг эхнээсээ гарч, МоАХ-ын Ш.Цогтоод хэргийг хуваарилсан байна
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй талаар гурван сарын өмнө ХҮН-ын дарга Т.Доржханд хуульчдын хамт Цэцэд өргөдөл гаргасан. Үүний дагуу Цэц хэрэг нээн шалгаж эхэлсэнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ч удаа Цэцийн байранд өөрийн биеэр очиж Цэцийн дарга болон гишүүдтэй уулзсан билээ. Үүнийг хэвлэлүүд Цэцэд шахалт үзүүллээ хэмээн шүүмжилж байсан нь өнөөдөр батлагдаад байна.
Хөдөлмөрийн Үндэсний Намын хуульч гишүүдийн нэг Дашдондогийн Үүрцайх “Женкогийн Цэцэд айлчилсны хэрэг эхнээсээ гарч байна” хэмээн твиттертээ жиргэжээ. Учир нь Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр Цэцийн гишүүн Д.Солонгын “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн” шийдвэрийг эс зөвшөөрч, энэ асуудлыг Цэцийн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэхээр Цэцийн гишүүн Ш.Цогтоод хэргийг хуваарилсан байна.

Гэтэл энэхүү Ш.Цогтоо нь Ерөнхийлөгч Х.Баттулгын тэргүүлж асан Монголын Ардчилсан Холбооны партизануудын нэг бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй хувийн дотно харьцаатай, эрх ашгийг зөрчилтэй нэгэн аж. Тиймээс Хөдөлмөрийн Үндэсний Намын хуульч Д.Үүрцайх улс төрөөс хараат бус шийдвэр гаргаж чадах эсэхэд нь эргэлзэж буйгаа илэрхийлж, Цэцийн гишүүн Ш.Цогтоос татгалзаж буйгаа мэдэгдээд байна.

Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2024/03/12
Жуулчин тээврийн зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
-
Чөлөөт бүс2020/07/08
Орхон аймгийн наадмын өмнөх сорилго барилдаанд Б.Гантөмөр түрүүллээ
-
Дэлхий нийтээр..2023/05/17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарт б...
-
Дэлхий нийтээр..2021/03/12
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл технологийн салбарын төлөөлөлтэй уулзав
