Чөлөөт бүс
Нэг, хоёрдугаар ангийнханд зориулсан ХҮРД ЦЭЭЖЛЭХ картаа ҮНЭГҮЙ ТАТАЖ АВААРАЙ!

Англи хэлний үг цээжлэх зориулалт бүхий VocuCard брэндийн хамт олны зүгээс англи үгийг цээжлэх флаш картын загвараараа VocuCard DIY (Do It Yourself) буюу гэртээ өөрсдөө хэвлэж, хайчлаад ашиглах боломжтой ХҮРД ЦЭЭЖЛЭХ картыг олон нийтэд ҮНЭГҮЙ тарааж эхэлсэн нь эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байна. Флаш картын аргаар үг, хүрд зэрэг цээжлэх шаардлагатай бүхнийг цээжлэхэд маш хялбар бөгөөд өндөр үр дүнтэй болохыг VocuCard брэндийн хэрэглэгчид онцолж байгаа юм. Энэхүү картыг ашигласнаар 6-7 настнууд маань бүх хүрдээ ердөө 7-10 хоног дотор цээжилж чаддаг болохыг олон туршилтаар тогтоогоод байна.
Та бүхэн хүүхдийнхээ хүрдийг үр дүнтэй, хөгжилтэйгээр цээжлүүлэхийг хүсвэл VocuCard_DIY_Multiplication буюу Хүрд цээжлэх картыг доорх линкээс ҮНЭГҮЙ татаж аваад хэвлэж хайчлаад хэрэглээрэй.
Чөлөөт бүс
Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна
Чөлөөт бүс
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй
Хаврын улиралд буюу гуравдугаар сарын сүүлээс хачигт халдварын өвчлөл нэмэгддэг. Өнгөрсөн 2003-2024 онд хачигт халдварын нийт 3080 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ.
Улмаар ХӨСҮТ-ийн нэгдүгээр тасагт хачигт риккетсиоз оношоор таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр хүмүүс Төв, Завхан аймаг, Багануур дүүрэгт хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй.
Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Иймээс агаар салхинд гарч, аялж зугаалахдаа малгай, тод өнгийн битүү хувцас өмсөж, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж, хачигт хазуулахаас сэргийлээрэй.
Мөн хачигт хазуулсан тохиолдолд хэрхэн зөв арга хэмжээ авах талаар ХӨСҮТ-ийн цахим хуудаснаас харах боломжтой.
Чөлөөт бүс
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
Металл утас, усан хээ, тасралттай металл утсан болон товгор элемент, холограм дардас бүхий Соёмбо, хэт ягаан туяанд гэрэлтэж харагдах хамгаалалтын элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгаалалтын элемент бүхий уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байна.
Сонирхуулахад, 5000-ын дэвсгэртийг мөн 1995 онд, 1000-ын дэвсгэртийг анх 1993 онд гүйлгээнд гаргасан бөгөөд мянгатын дэвсгэртийг найман удаа шинэчлэн хэвлүүлжээ.