Тод мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенбергийг хүлээн авч уулзав. Элчин сайд Ёорн Розенберг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэв. Мөн Монголчуудын уламжлалт Цагаан сарын баярын мэнд дэвшүүлэв.
Уулзалтын эхэнд манай хоёр орны харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд тогтвортой хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа талууд тэмдэглэж, харилцааны түвшингээ ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэхийн төлөө бүх талаар идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийлэв.
Хоёр орны хамтын ажиллагааг ашигт малтмал технологийн салбарт төдийгүй, харилцан сонирхсон бусад чиглэлээр хамтран хөгжүүлэхээр ярилцав. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, Германы дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зэргээр өргөжүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд мэдэгдлээ.
Мөн Монголын бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны улс орнуудын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Берлин хотноо нээсэн “Мэдээлэл, худалдааг дэмжих төв”-ийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, тус төвийг бэхжүүлэх, сурталчлахад хамтран ажиллахыг хүслээ.
Эрхэм Элчин сайд аливаа улс оронд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухал үүрэгтэйг тэмдэглээд ойрын жилүүдэд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл