Тод мэдээ
Үндэсний өв соёлыг орон нутгийн өв соёлтой хослуулан сурталчилж байна
Говьсүмбэр аймгийн 5 сургууль, 11 цэцэрлэг “Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” аянд нэгдээд байна. Аймгийн хэмжээнд 5 сургууль 101 анги, кабинет бүрт “Төрийн дуулал, Говьсүмбэрийн хүндэтгэлийн дуу”-ны үг бүхий стикер самбар байршуулан, үндэсний өв соёл, орон нутгийн өв соёлыг хослуулан хөгжүүлж байгаа аж.
Сүмбэр сумын 5 дугаар сургууль, Шивээговь сумын 3 дугаар сургуулиуд “Хүн ба Нийгэм” хичээлийг Дуу хөгжмийн хичээлтэй интеграцчилсан хичээл зааж, сурталчилсан бол Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн багш, суралцагчид сургуулийн Цахим мэдээллийн систем, чанга яригчаар өдөр бүрийн хичээлийг Төрийн дуулал дуулж, эхлүүлж байна. Баянтал сумын 4 дүгээр сургууль “Төрийн дуулал”-ын үгийг сургуулийн орчинд хүндэтгэн байршуулж, багш сурагч бүр өдөр бүр харах боломжийг бүрдүүлжээ.
Цаашид сургуулиуд “Төрийн дуулал”-г суралцагчдад таниулах үг нэг бүрийг цээжлүүлэх зорилгоор “Үндэсний бичгээр хэн сайн бичих вэ?” үзэсгэлэн, видео шторк хийх уралдаан, мэргэжлийн бусад хичээл болох Түүх, Уран зохиолын хичээлтэй холбоотой мэдээллийг багтаасан интеграци хичээл заахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: БШУЯ
Тод мэдээ
Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн хуваарь
Монгол Улсын хилийн боомтуудын 2024 оны тавдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Уншигч та бүхэн хилийн боомтуудын ажиллах болон түр хаах өдрийг дараах хуваариас харна уу гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Тод мэдээ
Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хоёрдугаар хэсгийг гүйцэтгэнэ
Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсгийг хийж гүйцэтгэнэ.
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Намьянжугийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсэг буюу алдвартын уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч нарт бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөж байна.
Тод мэдээ
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 58 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 4 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 521 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 289 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 232 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажиллалаа.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 58 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” болон “Алтай улиастайн эрчим хүчний систем ТӨХК”-дад шаардлага хүргүүлж ажилласан байна.
-
Тод мэдээ2021/10/23
Франкфуртын номын олон улсын яармагийн хамгийн содон зохиолч
-
Тод мэдээ2021/11/29
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Амгалан" амаржих газарт ажиллалаа
-
Тод мэдээ2019/06/16
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замыг түр хаалаа
-
Тод мэдээ2023/02/06
Шүгэл үлээгчийг урамшуулах хөтөлбөр хэзээ, хэрхэн амжилттай хэрэгжих вэ?
Сэтгэгдэл