Тод мэдээ
Төмөр замын ачаа тээвэрлэлт өсч, зорчигч тээвэрлэлт буурчээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажиллалаа. Тэрээр Зорчигчийн вагон ашиглалтын депо, Хөдөлгөөний хяналтын төвөөр орсны дараа нийгэмлэгийн удирдлага, албан хаагчидтай уулзав. “УБТЗ” ХНН оны эхний 10 сарын байдлаар 24,8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1,7 сая тонноор илүү байна. Мөн хугацаанд 1,9 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 580 орчим мянган хүнээр бага гэсэн статистик мэдээ гарчээ.
Энэ нь “Ковид-19” цар тахлын улмаас олон улсын зорчигч тээврийн галт тэрэг үйлчилгээнд явахгүй байгаатай холбоотой юм. Нийгэмлэгийн хамт олон газрын тос боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр замын дээд бүтцийн ажлыг гүйцэтгэж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын дээд бүтцийг барихад оролцон 88,5 км зам тавиад байна. Сүүлийн гурван жилд мөн 15 шинэ зүтгүүр, өртөөний замд сэлгээний ажил гүйцэтгэх гурван зүтгүүр аваад байгаа тухай Замын дарга Д.Жигжиднямаа танилцуулав.
МОНП-1, МОНП-2 зээлийн өрийн үлдэгдлийг шийдвэрлэх талаар ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Цаашид дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудыг ачааны галт тэргээр эрх тэгш хангах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, хариуцлага, сахилга батаа сайжруулахыг чиглэл болголоо. Мөн Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын дээд бүтцийн болон барилга, зураг төслийн ажлыг хугацаанд нь чанартай хийж дуусгах шаардлагатайг хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Тод мэдээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг, нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулна.
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, нийт 6337 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тодруулбал, бэлтгэсэн нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхрийн, 10 хувь нь ямааны мах байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулан ажиллаж буй. Энэ хүрээнд шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, ААН-ийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах, зам талбайг чөлөөлөх чиглэлээр хотын стандартыг мөрдүүлж байна.
Тухайлбал, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн гадна хаягийн стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд холбогдох шалгалтыг хийж байна. Нийт 87 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага зөвлөмж хүргүүлэн, 15 байгууллагын гадна хаягийг газар дээр нь буулгуулж зөрчлийг арилган ажиллалаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
“Алтайн хүдэр” компанийн захирлуудаас тайлбар мэдүүлэг авна
Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр /2024.04.15/ “Алтайн хүдэр”компанийн захирал Р.Базарын ажлын байранд нэгжлэг хийж байгаа аж. Тодруулбал, түүнийг мөнгө угаасан, хууль бусаар сонгууль санхүүжүүлж байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгаж байгааг хуулийн байгууллагаас мэдээллээ.
Энэ хүрээнд “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ болон ерөнхий захирал Р.Базараас тайлбар мэдүүлэг авахаар авч явжээ.
-
Тод мэдээ2022/05/13
АТГ: Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
-
Тод мэдээ2021/03/25
Гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай автомашин ажиллу...
-
Тод мэдээ2023/11/01
УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана
-
Тод мэдээ2024/01/08
Сэлбэ голд зөвшөөрөлгүй хөрсний ус цутгасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно...
Сэтгэгдэл