Чөлөөт бүс
Байгальтай холбоотой сонирхолтой фактууд

• Дэлхийн хамгийн их нартай байдаг газар бол “Үхлийн тэнгис”. Тэнд жилийн 330 хоногт нь халуун нар төөнөнө.
• Харин бага нар тусдаг газар бол “Северная Земля” /Орос/ юм. Тэнд ердөө 12 өдөр л нартай байна.
• Хамгийн их бороо ордог газар бол Хавайн арлууд. Уаи-аль-аль ууланд жилийн 350 хоногт нь бороо орно. 10.000 мм хур тундастай.
• Угандагийн ард иргэд аянганаас огт айдаггүй. Энд жилийн 250 өдөрт нь аянга цахилдаг аж.
• Хамгийн их хэмжээтэй орсон цас одоогоос 50 жилийн өмнө АНУ-ын Калифорнид бүртгэгджээ. Нэгэн уулын цанын баазад зургаан өдөр цас орсноор зузаан нь таван метрт хүрч байжээ. 1848 оны 3-р сарын 29-ний өдөр Ниагарагийн хүрхрээ 30 минутын турш хөлджээ.
• Дэлхийн хамгийн хүйтэн хэмийг Антарктид дахь "Восток" станц бүртгэж байв. Тэгэхэд агаарын хэм 89.2 болтлоо буужээ.
Чөлөөт бүс
Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна
Чөлөөт бүс
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй
Хаврын улиралд буюу гуравдугаар сарын сүүлээс хачигт халдварын өвчлөл нэмэгддэг. Өнгөрсөн 2003-2024 онд хачигт халдварын нийт 3080 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ.
Улмаар ХӨСҮТ-ийн нэгдүгээр тасагт хачигт риккетсиоз оношоор таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр хүмүүс Төв, Завхан аймаг, Багануур дүүрэгт хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй.
Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Иймээс агаар салхинд гарч, аялж зугаалахдаа малгай, тод өнгийн битүү хувцас өмсөж, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж, хачигт хазуулахаас сэргийлээрэй.
Мөн хачигт хазуулсан тохиолдолд хэрхэн зөв арга хэмжээ авах талаар ХӨСҮТ-ийн цахим хуудаснаас харах боломжтой.
Чөлөөт бүс
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
Металл утас, усан хээ, тасралттай металл утсан болон товгор элемент, холограм дардас бүхий Соёмбо, хэт ягаан туяанд гэрэлтэж харагдах хамгаалалтын элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгаалалтын элемент бүхий уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байна.
Сонирхуулахад, 5000-ын дэвсгэртийг мөн 1995 онд, 1000-ын дэвсгэртийг анх 1993 онд гүйлгээнд гаргасан бөгөөд мянгатын дэвсгэртийг найман удаа шинэчлэн хэвлүүлжээ.
-
Өнөөдөр2020/03/30
Г.Занданшатар: Сорилтын үед банкууд стандарт бус шийдвэр гаргах хэрэгтэй. Харилц...
-
Тод мэдээ2021/07/09
Б.Ууганбат: Орон нутагт зорчиж байгаа өрхийн таваас дээш насны нэг хүүхдээс түрг...
-
Тод мэдээ2023/08/31
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
-
Тод мэдээ2020/06/22
Гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд 470 орчим хүн ажилл...