Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Люксенбургээс олгосон 1.1 тэрбум төгрөгийг эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хамгаалахад зарцуулна

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра болон НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава нь Япон Улсад байгаатай холбогдуулан хамтарсан цахим уулзалт хийлээ.
 
КОВИД-19 цар тахлын дэгдэлтийн үед Монголын эх, хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх, мөн охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, үнэт чанарыг эрхэмлэн хамгаалах ажилд дэмжлэг үзүүлэхээ НҮБ-ын Хүн амын сангаас илэрхийллээ. 
 
Энэ хүрээнд Люксенбургийн Засгийн газраас НҮБ-ын Хүн амын санд 345,000 евро буюу 1.1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон. Энэхүү тусламж нь Монгол Улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах талаар авч байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
 
Мөн БНХАУ, ОХУ-ын хил залгаа аймгуудын эмнэлгүүдийг амьсгалын аппарат, эх хүүхдийн эрүүл мэндийн эмч, ажилчдад шаардлагатай хувийн хамгаалалтын хэрэгслээр хангах үйл ажиллагааг тусгасныг Шадар сайдад танилцуулав.
 
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд талархал илэрхийллээ. Мөн КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэгэн чухал чиглэл бол нийгмийн эмзэг бүлгийнхнийг хамгаалах, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад оршиж байгааг онцлов.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод мэдээ

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ

Огноо:

,

Өнөөдөр/2021.03.01/ 00:00 цагаас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдэж байна. Энэхүү шийдвэрийг УОК-ын хурлаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасныг Монгол Улсын Шадар сайд орон нутгийн удирдлагуудад мөн өдрөө онлайн хурлаар мэдэгдэж, бэлтгэл ханган иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийг үүрэг болгосон билээ. 

Хөдөлгөөнд оролцох иргэн та хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо PCR-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотолсон байх үүрэгтэй юм. Ингэхдээ шинжилгээний хариу гарснаас хойшхи хугацаа 72 цаг өнгөрөөгүй байх ёстой. Хэрвээ PCR-ын шинжилгээний хугацаа 72 цаг хэтэрч, дууссан бол хүлээн авагч аймаг орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулах эрх нь нээлттэй байх юм.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

ХӨСҮТ: "Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс

Огноо:

,

"Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс

1. Дулаан хувцаслах, 2 хоног ус хүргэхгүй байх
2. Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
3. Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
4. Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
5. Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
6. Давтан тунгаа товлосон хугацаанд хийлгэх
7. Халдвар хамгааллын дэглэмийг сахих /амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих/-ыг зөвлөж байна. 
 
 
Эх сурвалж: ХӨСҮТ
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

ОХУ-ын "Спутник-V" вакцины эхний ээлжийн 10 мянган тунг хүлээн авлаа

Огноо:

,

Энэ сарын 27-ны өдөр “Буянт-Ухаа’’ олон улсын нисэх буудалд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц газардсан. Нислэгээр ОХУ-ын "Спутник-V" вакцины эхний ээлжийн 10 мянган тунг авчирсан юм. Дараагийн ээлжийн 10 мянган тун вакцин гуравдугаар сарын эхний долоо хоногт ирэхээр төлөвлөгдсөн байна.

Засгийн газрын захиалгаар ОХУ-ын "Спутник V" вакцины 20 мянган тунг хүлээж авах юм.

Вакцины эхний тунг хүлээж авах ажилд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ОХУ-аас Монгол улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторович нар оролцлоо. ОХУ-ын Н.Ф.Гамалейн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан "Спутник V" вакциныг манай улс яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгосон байгаа юм байна.

ДЭМБ-аас “Спутник V” вакциныг бүртгэж авах бэлтгэл ажил хангагдаж байгаа төдийгүй гуравдугаар сард багтаан бүртгэж авахаар төлөвлөж байгаа аж. "Спутник-V" вакцинаар дэлхийн 40 гаруй улс орон иргэдээ вакцинжуулахаар бүртгэн авч төлөвлөсөн бөгөөд тус вакцины дархлаа тогтоох чанар нь 92 хувийн үр дүнтэй байгааг судлаачид тогтоосон байна. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Өнөөдөр5 цаг 22 минут

У.Хүрэлсүх: Манай нам, төр улсаа төвшитгөн, улс орноо хөгжүүлэх их ү...

Тод мэдээ8 цаг 4 минут

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ

Тод мэдээ8 цаг 7 минут

ХӨСҮТ: "Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэсний дараа анхаар...

Тод мэдээ8 цаг 12 минут

ОХУ-ын "Спутник-V" вакцины эхний ээлжийн 10 мянган тун...

Тод мэдээ8 цаг 16 минут

Шадар сайд УОК-ын Шуурхай штабт ажиллалаа

Тод мэдээ8 цаг 19 минут

Дэлхийн банк боловсролын хоцрогдлыг арилгах төслийг дэмжиж ажиллахаа...

Тод мэдээ8 цаг 27 минут

"Нөхөн сэргээлт-2024" арга хэмжээг Экологийн цагдаагийн ал...

Өнөөдөр8 цаг 40 минут

PCR шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй

Тод мэдээ8 цаг 43 минут

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од олимпын наадамд оролцох эрхээ...

Өнөөдөр8 цаг 48 минут

Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

Өнөөдөр8 цаг 58 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод мэдээ2021/02/27

Олон улсын жишигт нийцсэн молекул биологийн иж бүрэн лаборатортой бо...

Санал болгох