Чөлөөт бүс
Ургамлын тоосны харшлаас сэргийлэх аргууд...

УРГАМЛЫН ТООСНЫ ХАРШИЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Ургамлын тоосны шалтгаант харшил нь ургамлын тоосны нөлөөгөөр хүний дархлалын систем хэт мэдрэгшиж, хүчтэй хариу урвалаар илрэх үзэгдэл юм. Хот суурин газрын хүн амын дунд шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлуудын цэцгийн тоосны шалтгаант амьсгалын замын харшил түгээмэл тохиолдож байна.
Улаанбаатар хотод амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68.3 хувь нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосны шалтгаант харшилтай байна.
УРГАМЛЫН ТООСНЫ ХАРШИЛ ХЭЗЭЭ ИДЭВХИЖДЭГ ВЭ?
Шарилж, луулийн төрлийн ургамлууд 6-р сарын сүүлээс 8-р сарын дунд хүртэл цэцэглэн, агаарт тоосжилт нэмэгдсэнээр хүн амын дунд ургамлын тоосны шалтгаант харшил үүсэх нөхцөл бүрддэг бөгөөд энэ үе нь эрүүл мэндэд хамгийн эрсдэлтэй.
УРГАМЛЫН ТООСНЫ ХАРШЛААС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Эдгээр ургамлууд нь цэцэглэж, дохиурын тоос нь агаарт дэгдсэнээр хүн амд харшил үүсгэх, үр нь газарт унаж дараа жил дахин ургах шалтгаан болдог тул цэцэглэхээс өмнө арга хэмжээ авснаар үрийн нөөцийг бууруулах, харшлаас сэргийлэх ач холбогдолтой.
Иймээс ургамлын үр боловсрохоос өмнө тохиромжтой үед тайралт хийх хэрэгтэй. Шарилж, луулийн төрлийн ургамлууд нь харилцан адилгүй хугацаанд ургадаг ба цэцэглэлтийн үе нь янз бүр байдаг. Мөн тайралт хийсний дараа дахин ургадаг учир 6-р сарын сүүлээс 8-р сарын дунд үе хүртэл гурван үе шаттайгаар тайралт хийнэ.
НЭГДҮГЭЭР ҮЕ: 6-р сарын 20-ноос 7-р сарын 1
ХОЁРДУГААР ҮЕ: 7-р сарын 15-наас 7 –р сарын 25
ГУРАВДУГААР ҮЕ: 8-р сарын 05-наас 8-р сарын 15
Тайралт хийснээр тухайн газрын ургамлын тоосны хэмжээ буурах, ногоон зүлэгт талбай нэмэгдэх, хөрсний нөхөн төлжилт, ургамалжилт дахин бүрэлдэх нөхцөл бүрдэж, хөрсний чийгшилтийг хэвийн хэмжээнд барих ач холбогдолтой тул зулгаах, шатаах, сэндийчэх зэргээр хөрсийг эвдэхгүй байх нь чухал юм.
ТАЙРАЛТ ХИЙХ АРГА:
- - Шарилж луулийн ургамлыг 7-10 см урттай байхад тайрах
- - Бороо орсны дараа эсвэл ус цацаж чийгшүүлсэний дараа тайрах
ХЭРЭГЛЭГДЭХ БАГАЖ, ХЭРЭГСЭЛ
-Тайралт хийх хайч, бээлий, маск
УРГАМЛЫН ТООСНЫ ХАРШЛЫН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД:
- Шингэн нус их хэмжээгээр гоожих
- Хамар битүүрэх
- Ойр ойрхон хүчтэй найтаалгах
- Нүд улайх, загатнах, эсвэл хорсох
- Нүд гэрэлд мэдрэмтгий болж, нулимс гоожих
УРГАМЛЫН ТООСЖИЛТ АГААРТ ДЭГДСЭН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ
- Хаалга цонхоо хаах, тор байршуулах.
- Машин болон гэртээ агаар чийгшүүлэгч хэрэглэх.
- Гадуур хувцсаа битүү орчинд /шүүгээ, уут/ хийх.
- Угаасан хувцсаа гадаа хатаахгүй байх.
- Гадуур явахдаа амны хаалт зүүх.
- Ургамалтай ажиллах шаардлага гарвал амны хаалт зүүх.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Чөлөөт бүс
Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна
Чөлөөт бүс
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй
Хаврын улиралд буюу гуравдугаар сарын сүүлээс хачигт халдварын өвчлөл нэмэгддэг. Өнгөрсөн 2003-2024 онд хачигт халдварын нийт 3080 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ.
Улмаар ХӨСҮТ-ийн нэгдүгээр тасагт хачигт риккетсиоз оношоор таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр хүмүүс Төв, Завхан аймаг, Багануур дүүрэгт хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй.
Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Иймээс агаар салхинд гарч, аялж зугаалахдаа малгай, тод өнгийн битүү хувцас өмсөж, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж, хачигт хазуулахаас сэргийлээрэй.
Мөн хачигт хазуулсан тохиолдолд хэрхэн зөв арга хэмжээ авах талаар ХӨСҮТ-ийн цахим хуудаснаас харах боломжтой.
Чөлөөт бүс
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
Металл утас, усан хээ, тасралттай металл утсан болон товгор элемент, холограм дардас бүхий Соёмбо, хэт ягаан туяанд гэрэлтэж харагдах хамгаалалтын элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгаалалтын элемент бүхий уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байна.
Сонирхуулахад, 5000-ын дэвсгэртийг мөн 1995 онд, 1000-ын дэвсгэртийг анх 1993 онд гүйлгээнд гаргасан бөгөөд мянгатын дэвсгэртийг найман удаа шинэчлэн хэвлүүлжээ.
-
Тод мэдээ2021/08/03
“Жишиг танхим” төсөл хэрэгжиж эхэллээ
-
Тод мэдээ2023/09/07
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн зарим тоног төхөөрөмжийг төслийн талб...
-
Тод мэдээ2022/06/24
Нүүрсний экспортоос улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 35 ху...
-
Чөлөөт бүс2022/03/01
Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат “Chuka & Friends: Хайр” т...