Тод мэдээ
Нүүрсний экспортоос улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 35 хувиар өсжээ
Уул уурхай, олборлох салбараас 2022 оны эхний 5 сарын байдлаар улсын төсөвт 1,432.4 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.
Үүнээс:
Зэс 745.2 тэрбум төгрөг,
Нүүрс 503.9 тэрбум төгрөг,
Алт 84.8 тэрбум төгрөг,
Цайр 43.3 тэрбум төгрөг,
Төмөр 20.7 тэрбум төгрөг,
Хайлуур жонш 8.4 тэрбум төгрөг,
Бусад ашигт малтмал 26.1 тэрбум төгрөг.
Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 608.2 тэрбум төгрөг буюу 29.8 хувиар буурсан байна.
Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Үүнд:
Нүүрс 130.5 (35.0%) тэрбум төгрөг,
Алт 11.8 (16.2%) тэрбум төгрөг,
Цайр 4.3 (11.0%) тэрбум төгрөг,
Бусад 10.3 (64.9%) тэрбум төгрөг.
Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Үүнд:
Зэс 696.8 (48.3%) тэрбум төгрөг,
Төмөр 36.7 (64.0%) тэрбум төгрөг,
Хайлуур жонш 31.6 (79.0%) тэрбум төгрөг гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
-
Өнөөдөр2021/05/30
Нийслэлд өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил
-
Тод мэдээ2021/11/09
Угаарын хийн дуудлага өмнөх хоёр жилээс буурчээ
-
Тод мэдээ2021/01/29
Хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, хууран мэхэлсэн үйлдэлд 20 сая төгрөгийн торгууль но...
-
Өнөөдөр2021/10/26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Сэтгэгдэл