Чөлөөт бүс
“Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийг танилцуулах хэвлэлийн хурал болно

Монгол түмний оюун санаа, ухаан бодлоос ундран оргилж, мянга мянган жилийн турш өвлөгдөн ирсэн аугаа их өв соёлыг 7 ай савын хүрээнд цогцлоон байгуулах, өнөө цагийн Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийнхээ соёл, байгаль, түүхийн онцлог агуулгыг нэгэн дор цогцлоон бүтээж хүүхэд, залуус, нийслэлийн иргэд төдийгүй монголын нийт ард түмэн, гадаад, дотоодын жуулчдад дэлгэн үзүүлж, түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн үлдээх зорилготой “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийг олон нийтэд танилцуулах хэвлэлийн хуралд эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
“Монголын Соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас санаачлан 2020 оноос эхлэн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийг танилцуулахын зэрэгцээ тус төслийн элчээр ажиллаж буй монгол поп опера “Увертюра” хамтлагийн “Монгол соёл” хэмээх онлайн тоглолтын талаар мэдээлэл хийх хэвлэлийн хурал 05 дугаар сарын 18-ны өдрийн 13:00 цагт Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хурлын танхимд болно.
Хэвлэлийн хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 77114147, 86004147 дугааруудаас лавлаарай.
Чөлөөт бүс
Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна
Чөлөөт бүс
Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй
Хаврын улиралд буюу гуравдугаар сарын сүүлээс хачигт халдварын өвчлөл нэмэгддэг. Өнгөрсөн 2003-2024 онд хачигт халдварын нийт 3080 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ.
Улмаар ХӨСҮТ-ийн нэгдүгээр тасагт хачигт риккетсиоз оношоор таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр хүмүүс Төв, Завхан аймаг, Багануур дүүрэгт хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй.
Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Иймээс агаар салхинд гарч, аялж зугаалахдаа малгай, тод өнгийн битүү хувцас өмсөж, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж, хачигт хазуулахаас сэргийлээрэй.
Мөн хачигт хазуулсан тохиолдолд хэрхэн зөв арга хэмжээ авах талаар ХӨСҮТ-ийн цахим хуудаснаас харах боломжтой.
Чөлөөт бүс
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ
Металл утас, усан хээ, тасралттай металл утсан болон товгор элемент, холограм дардас бүхий Соёмбо, хэт ягаан туяанд гэрэлтэж харагдах хамгаалалтын элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгаалалтын элемент бүхий уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байна.
Сонирхуулахад, 5000-ын дэвсгэртийг мөн 1995 онд, 1000-ын дэвсгэртийг анх 1993 онд гүйлгээнд гаргасан бөгөөд мянгатын дэвсгэртийг найман удаа шинэчлэн хэвлүүлжээ.
-
Тод зураг2019/07/25
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
-
Тод зураг2020/04/02
Канадын иргэн улсын хилээр 37.8 сая төгрөгийн өртөгтэй алт гаргахыг завджээ
-
Тод мэдээ2023/01/27
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
-
Тод мэдээ2022/01/24
Туркийн Эрчим хүч, байгалийн баялгийн дэд сайд А.Баярактартай уулзав