Тод мэдээ
Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа

Аялал жуулчлалын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа.
Дээрх иргэд нь жуулчин буюу К2 ангиллын визээр Монгол Улсад ирсэн бөгөөд Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ майнинг үйлс” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд хөдөлмөр эрхэлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар гадаадын иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр 3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.
Гадаадын иргэн аялал жуулчлалын визээр орж ирсэн тохиолдолд аяллын маршрут, байрлах зочид буудал, аяллын хөтөлбөр тодорхой байх шаардлагатай бөгөөд визийг зөвхөн аялж, амрах зорилгын дагуу ашиглахыг ГИХГ-аас анхааруулж байна.
Тод мэдээ
Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын салбар хорооны хурал боллоо
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулах салбар хорооны нарийн бичгийн дарга, Урлаг, соёлын арга хэмжээний салбар хороо болон нээлтийн арга хэмжээ хариуцсан багийн ээлжит хурал өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Хурлын үеэр энэ жилийн баяр наадмын зохион байгуулагдах урлаг, соёлын арга хэмжээний бэлтгэл ажил, зохион байгуулалтын явц, холбогдох төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцэн, санал солилцов.
Урлаг, соёлын арга хэмжээний бэлтгэл ажлууд салбар хорооны баталсан төлөвлөгөөний дагуу шат дараатайгаар хэрэгжиж байна гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор НЗД-ын А/630 захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт оруулж, ажлын цагийг 07:00 цагт эхлүүлж, 16 цагт тарахаар зохицуулалт хийсэн.
Улмаар нийтийн тээврийн үйлчилгээний 20 чиглэлийн өглөөний эх авалтын цагийг урагшлууллаа. Тодруулбал, Зунжин худалдааны төв, Архивын ерөнхий газар, Нисэх, Найрамдал, Шарга морьт, Налайх, Зүүн салаа, Тоосгоны үйлдвэр зэрэг хотын төвөөс зайдуу 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлуулав.
Түүнчлэн дараах гурван чиглэлд өдөр бүр шөнийн тээвэр 22:00-02:00 цагийн хооронд 1000 төгрөгөөр үйлчилж байна.
- ШҮ:1 "5 шар-Офицеруудын ордон"
- ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
- ШҮ:3 “Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай”
Тод мэдээ
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн.
Энэ хүрээнд өнөөдөр НЗДТГ-ын дарга Д.Амгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг нар нийслэлийн төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулзаж, ТҮЦ эрхлэгчдэд авах цаашдын арга хэмжээний талаар санал солилцлоо.
Нийслэлээс ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд хэд хэдэн саналыг тавьсан. Тодруулбал ажлын байр санал болгох, 1 удаагийн нөхөх олговор олгох, лангуу түрээслэх асуудлыг шийдвэрлэх зэрэг санал тавьсан байна.
-
Тод мэдээ2023/09/22
О.Мөнхжин, Б.Гантиг нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг дэмжиж, уулзахыг хори...
-
Өнөөдөр2019/11/18
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг хуралдана
-
Тод мэдээ2023/11/28
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ
-
Өнөөдөр2024/08/15
Л.Хосбаяр: Богд-Ар хорооллын орчимд барьж байгаа цэцэрлэгийн газрын маргааныг ши...