Өнөөдөр
Зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ

Монгол Улсад гадаадын өндөр дээд хэмжээний зочин, төлөөлөгчдийн айлчлал хийгдэж байгаатай холбогдуулан энэ оны тавдугаар сарын 25-28-ны өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпийн гудамж, Энхтайны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Гэндэнгийн гудамж зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.
Иргэд та бүхнийг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас уриалж байна.
Өнөөдөр
УИХ: Өнөөдөр болох байнгын хорооны хуралдаан
Өнөөдөр болох Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны хуралдаан болон хэлэлцүүлгийн /2025.05.27/ товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
1 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
· Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ |
||||
1 |
УИХ-ын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг |
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах |
09.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
Өнөөдөр
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.05.27/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо |
Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны нөөцийн зөв зохистой ашиглалт, усны ашиглах боломжит нөөц, ус хэрэглээний хэтийн төлөв, ус ашигласны болон ус бохирдуулсны үнэ, төлбөр, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
10.30 |
“Үндсэн хууль” |
2 |
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо |
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн хэрэгжилтийн явцыг шалган судлах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
12.00 |
“Үндсэн хууль” |
3 |
УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан |
“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 4.2, 4.4-т заасан зорилт, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
10.30 |
“Их засаг” |
4 |
УИХ-ын даргын 2024 оны 156 дугаар захирамжаар байгуулагдсан |
Хиймэл оюун ухааныг ашиглан хууль, хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг арилгах шийдэл боловсруулж, нэвтрүүлэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Их засаг” |
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 27-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Тод мэдээ2024/11/06
Нарны хавтангаар хийсэн төмөр замыг 2025 оноос туршина
-
Өнөөдөр2022/02/07
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Тод мэдээ2023/06/02
Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг шалгалаа
-
Тод мэдээ2025/01/15
ЭЗБХ-ноос зохион байгуулсан нэр дэвшигчийн томилгооны сонсгол өндөрлөлөө